Орос Украины дайны эргэн тойронд:

access_time 2022-04-28 13:45

* АНУ-ын тагнуулын алба Путины арми дахин нэгдэж, Украины зүүн нутагт томоохон хэмжээний довтолгоо явуулахад шаардлагатай логистик болон командлалын чадавхийг бүрдүүлж байна гэж мэдээллээ.

* ОХУ-ыг байгалийн хийн нийлүүлэлтээ танаж, “шантааж хийсэн” гэж буруутгаж байхад улс орнууд Украины асуудалд хөндлөнгөөс оролцвол аянга шиг хурдан хариу арга хэмжээ авна гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин анхаарууллаа

* Европын Комисс Украины бүх бараанд ногдуулах импортын татварыг нэг жилээр зогсоож, гангийн экспортоо хямдралын эсрэг болон хамгаалалтын арга хэмжээнээс чөлөөлөхийг санал болгов.

* Москва хар тамхины хэргээр шоронд хоригдож байсан Оросын нисгэгч Константин Ярошенког АНУ сулласны оронд, Оросын талаас цагдаа нартай тулалдсан хэргээр шоронд хоригдож байсан АНУ-ын тэнгисийн явган цэрэг асан Тревор Ридийг суллав.

* Москва өмнөд бүс нутагт хяналтаа чангатгаж байх үед Украины ерөнхий прокурор эзлэгдсэн Херсон хотод болсон Украиныг дэмжигч жагсаалыг тараахын тулд Оросын зэвсэгт хүчин нулимс асгаруулагч хий, дуу алдуулагч гранат ашигласан гэв
* Молдавын Оросыг дэмжигчид Приднестровийн бүс нутгаас Украины зэвсгийн агуулах байрладаг тосгон руу буудсан гэж мэдэгдсэн нь Оросын дайн улам өргөжиж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлсэн хамгийн сүүлийн мэдээлэл юм.
* Оросын арми өмнөд хэсгийн Мариуполь хотод дайчид болон зарим энгийн иргэд нуугдаж байгаа гангийн аварга том үйлдвэр рүү дайрсан гэж хотын даргын туслах мэдэгдэв.
* Орос улс зүүн зүгт хүчээ төвлөрүүлэн стратегийн ач холбогдол бүхий өмнөд хэсгийн Мариуполь хотыг эзлэн авснаа зарлаж, зогсолтгүй бөмбөгдөлтийн кампанит ажлын үр дүнд хотыг нуранги болгов.

* Украины албаныхан ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, олон зуун цэрэг хамгаалалтын сүүлчийн эгнээнд буюу стратегийн ач холбогдол бүхий Азовсталь гангийн үйлдвэрт хэвээр байна.

* Орос улс цэргийн ажиллагааныхаа хоёр дахь шатны хүрээнд Донбасс болон Украины өмнөд хэсгийг бүрэн хяналтандаа авахаар төлөвлөж байгаагаа зарлав.

Эх сурвалж:Ройтерс

Шинэ мэдээ