Тахь хамгаалах ажлыг үргэлжлүүлнэ

access_time 2022-04-27 10:33

1998 оноос хэрэгжиж эхэлсэн хөтөлбөрийн хүрээнд Францын “Тахь хамгаалах холбоо” ТББ, Монголын “Хомын талын тахь” ТББ хамтран 15000 га талбайг хамрах Хомын талд тахийн сүрэг нутагшуулах ажлын эхлэлийг тавьж байсан түүхтэй. Хомын талд тахь нутагшуулах ажлаас гадна, “Тахь хамгаалах холбоо” ТББ нь Францын Сэвэннийн Байгалийн цогцолборт газарт орших Кусс Мэжаны өндөр уулархаг нутагт тахь судлалын төв байгуулсан бөгөөд уг төв тахийг амьтны хүрээлэнгээс гаргаж онгон зэрлэг байгальд дасгаж, улмаар үр төлийг нь Монголд дахин нутагшуулах ажлыг явуулж ирсэн. Цаашид энэхүү хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг уулзалтын үеэр Элчин сайд Сэбастиен СҮРҮН онцолжээ

Шинэ мэдээ