ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХИЙХ ШИНЭЧЛЭЛТИЙН САНАЛУУД …
Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 онд явуулсан судалгаа,
үнэлгээ шинжилгээ, Комиссын гишүүний санаачилга, иргэдээс
ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр явуулсан хяналт шалгалт, төрийн
байгууллагуудын албан ёсны мэдээлэл, хөндлөнгийн бусад судалгаа, эх
сурвалжид үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын
талаарх 21 дэх илтгэлийг боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа юм. .
Илтгэлийн эхний хэсэгт Эрүүл мэндийн салбарт хийсэн хяналт шалгалтын дүнг танилцуулсан байна. Ингээд эрүүл салбарт илэрсэн зөрчил түүнийг хэрхэн шийдвэрлэх саналтай танилцахад…
* Хүн амын төвлөрөл ихтэй хороодод өрхийн эрүүл мэндийн төв нэмж байгуулах
шаардлагатай байна.
* Орон нутгийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах орчин үеийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хангалтгүй байна
* Нас баралтын тоогоор эмнэлгийн ажлын үзүүлэлтийг тооцох биш үр дүн, үйлчилгээний чанарыг эн тэргүүнд тавьдаг болгох
* Хүнд өвчтэй хүмүүсийг харьяаллын дагуу гэж буцаалгүй аль ч эмнэлэг хүлээн авдаг болох
* ХӨСҮТ-ийн бохир усны шугам нь Улаанбаатар хотын төв шугамтай шууд холбогддог нь коронавируст халдвараас илүү хоруу чанартай халдварт өвчний үед
нийтийн эрүүл мэндэд эрсдэл үүсгэж болзошгүй байна.
* Эрүүл мэндийн байгууллагуудад зайлшгүй шаардлагатай эмнэлгийн
тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хангалтын нарийвчилсан судалгаа хийх
шаардлагатай.
* Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмад настны эрүүл мэндийн үйлчилгээнд шаардлагатай тусгай хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангалтгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс оношилгоо хийлгэх налуу зам, рентген зураг авахуулахад шаардлагатай сандал байхгүйгээс 4-5 хүн дуудаж өргүүлж зураг авхуулдаг нь хүндрэлтэй байна.
* Стандартын шаардлага хангахгүй барилгад үйл ажиллагаа явуулж байгаа
эрүүл мэндийн төвүүдийг олон улсын стандартын шаардлагад нийцсэн эмнэлгийн барилга байгууламжаар хангах. Түлэнхийн эмнэлэг нь өөрийн гэсэн байргүй 10 жил болж байгаад анхаарах
* Эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай холбоотой гомдлын 20.7
хувь нь эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжтэй холбоотой байна.
* Иргэдээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой гаргасан
гомдол, мэдээллийн шийдвэрлэлт тодорхойгүй, үйлчлүүлэгчийн гомдлыг
эмч, эмнэлгийн ажилтнуудтай “учраа олсон, эвлэрсэн, уучлал гуйсан” гэх
байдлаар хаах нь түгээмэл байна.
* Эрүүл мэндийн салбарт хийсэн бодит хөрөнгө оруулалтын хэмжээ
батлагдсан төсвөөс ихээхэн зөрүүтэй байна. ҮАГ-аас эмнэлгийн хэрэгсэл,
ариутгал, халдваргүйтгэлийн бодис, хамгаалах хэрэгсэл авахад 20.6
тэрбум төгрөг төлөвлөсөн бол гүйцэтгэл нь 3.5 тэрбум төгрөг
,
* Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжид 159 тэрбум төгрөг төлөвлөсөн бол гүйцэтгэл
нь 54.8 тэрбум төгрөг байгааг тогтоосон.
*КОВИД-19 цар тахлын эмчилгээ, үйлчилгээний талаарх стратеги, заавар, түр журамд өвчтөний нэр төр, хувийн байдлыг хүндэтгэх, хувийн нууцыг хамгаалах зохицуулалт тусгагдаагүй байна
* КОВИД-19 цар тахалтай тэмцэхэд зарцуулсан төсөв олон нийтэд ил тод биш бөгөөд төсвийн зарцуулалтад тавих хяналт сул байна. ХӨСҮТ-д хэвтэж эмчлүүлсэн нэг өвчтөнд дунджаар 9,867,923.61 төгрөг зарцуулсан. Тэгсэн хэрнээ коронавируст халдвар авч, гэрээр эмчлүүлсэн нэг өвчтөнд 70,000 -160,000 төгрөг зарцуулж байсан нь ХӨСҮТ-д эмчлүүлсэн өвчтөнтэй харьцуулахад 61.6-140.9 дахин бага байна
* КОВИД-19 цар тахалтай тэмцэх зорилгоор хандивлагч улс орнууд, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн зарцуулалтад Үндэсний аудитын газар (ҮАГ) хяналт шинжилгээ хийгээд 54.8 тэрбум төгрөг зарцуулсан ч энэ нь эмнэлгүүдэд хүрэлцээтэй эсэх, өвчтөн нэг бүрд хүрч байгаа эсэх талаар судалгаа, тооцоо гаргаагүй, хуваарилсан эмнэлгүүдийн одоогийн хүчин чадал зэргийг тооцсон баримт, судалгаа хийгээгүй гэж дүгнэжээ
* КОВИД-19-ийн ид дэгдэлтийн үеэр эмнэлгийн байгууллагуудын цэвэрлэх байгууламж болон машинууд эвдэрч, хүчилтөрөгчийн хэрэгцээ ихэссэн, мэдээллийн технологийн аюулгүй ажиллагаанд доголдол гарсан зэрэг олон асуудал үүссэнд анхаарах
* Эрүүл мэндийн салбарын ажилтнуудад ёс зүй, хүний эрхийн сургалт хийгдэхгүй байна
* 2019, 2020 онд эмч нарын илүү цагийн нэмэгдэл, хог хаягдал, хоол, цахилгаан тоног төхөөрөмжийн зардал төсвөөсөө хэд дахин давсан…
* Үнэлгээнд хамрагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн 33 хувь нь хог хадгалах зориулалтын цэггүй байна.
* КОВИД-19 цар тахлын үед улсын хэмжээнд уушги орлуулах ECMO (extracorporeal membrane oxygenation) аппарат гурван ширхэг,25 хүчилтөрөгчийн аппарат 1500 орчим, амьсгалын аппарат 1,087, хүчилтөрөгчийн дөрвөн үйлдвэр байсан бөгөөд эдгээр нь шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлэхэд дутагдалтай байна.
* Ковидын халдварын тохиолдлыг бүртгэх, судлах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх
* Улсын хэмжээнд 15,593 эмч, эрүүл мэндийн ажилтнууд коронавируст халдвар авсны 60 хувь нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа халдвар авсан. КОВИД-19 цар тахлын хариу арга хэмжээнд ажилласан эмч, эрүүл мэндийн ажилтнуудад илүү цагийн хөлс, урамшууллыг зохих ёсоор олгоогүй
* Шинжилгээ авах, дархлаажуулалт явуулах зэрэгт дайчлагдан ажиллахад чанартай хоолоор хангаагүй, гадна орчинд үүрэг гүйцэтгэхэд дулаацах, амрах нөхцлийг бүрдүүлээгүй, унаа, бичиг хэрэг, харилцаа холбооны зардал олгоогүй, ажил үүргийн хуваарь нь тодорхой бус байсан, ажиллах нөхцөл, тулгамдсан асуудлын талаар саналыг нь сонсож, шийдвэр гаргахад харгалзаж үзээгүй зэрэг алдаа, дутагдал нийтлэг гарсан байна.
* Эрүүл мэндийн салбарт ажиллагсадын 82 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Ажлаас шалтгаалсан өвчлөл, сэтгэл зүйн хямрал нь тэдний үр хүүхэд, гэр бүлд шууд нөлөөлдгийг тооцоолох
2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацаанд коронавируст халдвартай холбоотой төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэр, хэрэгжүүлсэн үйл ажиллагааны улмаас хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаар нийт 362 гомдол, мэдээлэл ХЭҮК хүлээн авсны 183 нь дархлаажуулалттай холбоотой байна. Бүрэн судлагдаагүй вакцинд хамрагдахыг шаардсан, албадсан, вакциныг сонгох боломжгүй байсан, вакцинд хамрагдаагүй учраас үйлчилгээ авч чадаагүй, вакцины сөрөг урвалж биед илэрсэн гэх агуулгатай байжээ.
*Иргэд орон нутгийн эрүүл мэндийн байгууллага хоёр өөр удирдлагатай байдаг. Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн даргыг ЭМЯ-наас, Эрүүл мэндийн төвийн даргыг аймгийн Засаг дарга тус тус томилдгийг болиулах хүсэлт тавьсан байна.
* Мөн сумын өрхийн эмнэлэгт 100-аад өвчтөнд 2 сувилагч эмчилгээ хийдэг. Сувилагч, бага эмчийн орон тоог нэмэгдүүлэх, хүчилтөрөгчийн аппарат, машин, хүн хүч нэмэх шаардлагатайг онцолжээ
Шинэ мэдээ
-
Дэлхийн хамгийн том онгоцны сүйрэл
2023-09-27
-
Генералыг тойрсон маргаан
2023-09-27
-
Цочир хүйтэрч, нойтон цас орно
2023-09-27
-
Үзэсгэлэнт газруудаар аялахдаа хад хавцлаас унахаас болгоомжил
2023-09-27
-
Улаанбаатар түншлэл-2023″ олон улсын үзэсгэлэн яармаг болно.
2023-09-27
-
Яармагийн шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна
2023-09-27
-
Монголын эмэгтэй баг Йорданы багтай өрсөлдөнө.
2023-09-27
-
“Алтан намар 2023” өргөтгөсөн худалдаа гарлаа.
2023-09-27
-
Европ, Хятадын цахилгаан автомашиныг шалгаж байна
2023-09-19
-
Хоёр өнцөг: Дундаж цалин өссөн, өсөөгүй
2023-09-19
-
Пригожинийн хувь заяаг битүүмжилсэн байж магадгүй
2023-09-19
-
Жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 24 нь эмэгтэй байна
2023-09-19
-
Тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг шууд шилжүүлж болно
2023-09-19
-
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2023-09-19
-
Уулаараа нойтон цас орно.
2023-09-19
-
“Гэгээ муза”-гийн шилдгүүд тодорлоо
2023-09-19
-
Орос, Солонгост хэрхэн туслав?
2023-09-18
-
Шуурганд өртсөн 300,000 хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж байна.
2023-09-18
-
Агаараас эрэн хайх, аврах ангийнхан 120 хүний амийг аварчээ
2023-09-18
-
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ.
2023-09-18
-
Уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа
2023-09-18
-
“Эрдэнэт үйлдвэр” -ийн ажилчид ажил хаялтаа зогсоожээ
2023-09-18
-
52 байршлын тоглоомын талбайг тохижуулж байна
2023-09-18
-
16 чиглэлд богино эргэлт нэвтрүүлэхээр төлөвлөжээ
2023-09-18
-
Крымийг хамгаалалтгүй болгох түлхүүр
2023-09-15
-
Ливийн үер сүйрэл дагуулав
2023-09-15
-
Үндэсний номын баяр үргэлжилж байна.
2023-09-15
-
“Гэгээн муза”наадам 17 дахь жилдээ зохион байгуулагдана
2023-09-15
-
Тэгш сондгойгоор зорчихгүй
2023-09-15
-
Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог.
2023-09-15