Хар чавганаас шавьж илэрчээ
Сар шинийн баярыг угтаж урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн хэмжээнд 118 аж ахуйн нэгж, 199 иргэнийг хамруулан томоохон худалдааны төвүүд, зах, сүлжээ дэлгүүрүүд, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газруудад явууллаа.
Хяналт шалгалтад хамрагдсан газруудад ажлын байр, үйлдвэрийн эрүүл ахуй, ариун цэвэр, технологийн горимын мөрдөлт, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага, үйлдвэрлэлд хэрэглэж буй болон худалдаалж байгаа түүхий эд материал, бэлэн бүтээгдэхүүн, сав баглаа боодлын баталгаажилт, гарал үүсэл, бүтээгдэхүүний хадгалах нөхцөл, шошгололт, хадгалалт, тээвэрлэлтийн байдал, түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох, буцаалт, татан авалтын бүртгэл, ажиллагсдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдалт, үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаад хяналт шалгалт хийлээ. Шалгалтын явцад 328 зөрчил илрүүлэн, 204 зөрчил буюу 62 хувийг газар дээр нь арилгуулж ажиллалаа.
Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын /ахлах/ байцаагчийн 26 заалт бүхий 6 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5 аж ахуйн нэгж байгууллагад 4500.0 мянган төгрөгийн, 1 албан тушаалтанд 300.0 мян.төгрөгийн, 13 иргэнд 1800.0 мян.төгрөгийн буюу нийт 19 газарт 6600 мян.төгрөгийн шийтгэл ногдуулж, хялбаршуулсан болон зөрчлийн хэрэг нээх журмаар шийдвэрлэсэн байна.
Өнөөдрийн байдлаар НМХГ-аас Улаанбаатар хотын нийт 13 гүний хяналтын бүсээр нийт 22 улсаас импортлогдсон, 576 аж ахуйн нэгжийн 19608,6 тн мал амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон боловсруулсан хүнсний чанар аюулгүй байдалд байнгын хяналт шалгалт хийж ажиллаж байна. Хяналт шалгалтын явцад найман зөрчил илрүүлж, арилгуулжээ. Тухайлбал, лабораторийн шинжилгээний дүнг үндэслэн нийт 13 нэр төрлийн 7,6 тн, 5320 ширхэг, 114.539.700 төгрөгийн дарсанд улсын байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн горимоор устгуулахаар шийдвэрлэсэн байна.
Ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын чиглэлээр МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 24 дээж /жимс, жимсгэнэ, хүнсний ногоо/-ийг ургамлын эрүүл ахуй, хүнсний хими, нян, хор судлалын шинжилгээнд тус тус хамруулахад 23 дээж нь тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангасан, нэг дээжинд хорио цээртэй хортон шавж илэрчээ. Иймээс итгэмжлэгдсэн лабораторийн сорилтын дүнгээр шаардлага хангаагүй гарсан нэг нэр төрлийн, 7 кг, 70,0 мян/төгрөгийн хар чавгыг хураан авч, устгасан хэмээн мэдээллээ.
Эрүүл ахуй, халдвар хамгаалал, хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр НМХГ-ын төв лабораторид 87 дээж /хэвийн боов, согтууруулах ундаа зэрэг/-ийг хүнсний хими, нян, хор судлал, хүнд металлын үлдэгдэл тодорхойлох шинжилгээнд хамруулахад тухайн шинжлэгдсэн үзүүлэлтийн түвшинд стандартын шаардлага хангажээ.
Мал эмнэлгийн хяналтын чиглэлээр нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаалагдаж буй шингэн сүүний чанар аюулгүй байдалд үнэлэлт өгөх зорилгоор ХХААХҮЯ, НХХААГ, Хүнсчдийн холбоотой хамтран 17 цэгт шалгалт хийж, 16 дээжийг авч НМХГ-ын төв лабораторид нян судлал, хими, мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээнд хамруулахад химийн шинжилгээгээр 3 дээжинд усны хольцтой, нян судлалын шинжилгээгээр 2 дээж бруцеллёзын үүсгэгч илэрчээ. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид 10 дээжийг пенциллин, тетрациклин, хлорамфиникол, стрептомицин зэрэг антибиотекийн үлдэгдэл илрүүлэх шинжилгээнд хамруулахад 1 дээжинд хлорамфеникол илэрсэн байна.
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24
-
Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 108 арга хэмжээг төлөвлөжээ
2023-03-24
-
Гуравдагч орнуудад зорчих иргэд Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүй
2023-03-24
-
99 орны иргэдэд цахим виз олгоно
2023-03-24
-
Бусдыг айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь авах гэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
2023-03-24
-
Зогсоол дээр байсан хөлөг онгоц 45 градусын өнцгөөр хазайж зорчигчид бэртжээ
2023-03-23
-
Трампыг хэзээ баривчлах вэ?
2023-03-23
-
Евро-5 стандартын шатахуунд шилжихийн үр дүнг тооцоолсон судалгаа хийжээ
2023-03-23
-
Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг.
2023-03-23
-
Хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, төрийнхөнд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ
2023-03-23
-
“Тусгай замын их багтаамжийн автобус (BRT) төслийг 2024 он гэхэд хэрэгжүүлнэ
2023-03-23
-
Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 50 гаруй хувиар өсжээ
2023-03-23
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20