ХУДАЛДСАН АВТОМАШИНАА БҮТГҮҮЛЭЭГҮЙ БОЛ ИРГЭН ТАНЬД ӨР ҮҮСНЭ

access_time 2022-04-25 09:09

Иргэд олон жилийн өмнө авто машин худалдахдаа нотариатаар батлуулсан ч тээврийн хэрэгслийн бүртгэлийн системд бүртгүүлж, шилжүүлээгүйгээс үүдэн хуучин бүртгэл гарч ирдэг. Ингэснээр тухайн иргэний нэр дээр татварын өр, замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгууль үүсдэг тул эргэн нягтлан шалгахыг анхааруулж байна.
Иргэн та өөрийн эзэмшилд байгаа ашиглах боломжгүй болсон тээврийн хэрэгслийн улсын дугаарыг хураалган бүртгэлээс хасуулах үүрэгтэй байдаг тул Автотээврийн үндэсний төвд хандахыг зөвлөж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Шинэ мэдээ