НАМГАРХАГ ГАЗРЫГ ХӨГЖҮҮЛЭХ НЬ УУЛЗАЛТ БОЛНО

access_time 2018-01-30 17:09

Монгол улс “Олон улсын ач холбогдол бүхий ус, намгархаг газар ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай конвенц” /РАМСАР/-т нэгдэн орсноос хойш жил бүрийн 02 дугаар сарын 02-ны өдрийг  “Дэлхийн ус намгархаг газрын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ жил Дэлхийн ус намгархаг газрын өдөр болон Ус намгархаг газрын тухай талуудын 13 дугаар бага хурлыг /COP13/ олон улсын хэмжээнд “Ус намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

Энэ ажлын хүрээнд “Хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх нь” сэдвийн дор уулзалт хэлэлцүүлгийг 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зохион байгуулагдана.

Хэлэлцүүлэг нь хот суурин газрын ус намгархаг газрыг хөгжүүлэх, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах, жам ёсоор нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх арга замыг олж тогтоох зорилготой.

 

Шинэ мэдээ