Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 37,196 хүүхэд байна

access_time 2022-04-19 10:05

Улаанбаатар хотод төрийн өмчийн 258 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдгээрийн 57 цэцэрлэг нь хэт өндөр ачаалалтай ажилладаг.Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадаагүй 37,196 хүүхэд байдаг юм. .Тиймээс нийт 200 тэрбус төгрөгөөр цэцэрлэгийн барилгыг шинээр барих, өргөтгөх;
Цэцэрлэгийн зориулалттай барилга түрээслэх;
Төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах;
Байгууллагын цэцэрлэгийг дэмжих;
Хувийн цэцэрлэг байгуулах санаачилгыг дэмжих;
Өргөө цэцэрлэг барих ажлыг эрчимжүүлэх;
Орон сууцны нэг давхрыг цэцэрлэгийн зориулалтаар худалдаж авах;
Хувийн хэвшил өөрийн газар дээр цэцэрлэг баривал төр худалдаж авах, түрээслэх;
Хүүхэд харах үйлчилгээг дэмжих;
Хоёр настай хүүхэд бүрд хувьсах зардал өгөх зэрэг ажлыг хийнэ. Ингэснээр хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулахаар сугалаанд оролцуулдаг байдлыг зогсоох юм.

 

Шинэ мэдээ