Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллана
Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгээс энэ чиглэлээр ажиллаж байгаа ААН-үүдийн төлөөлөлтэй уулзлаа. Дарь эхийн 21 дүгээр хороонд цэвэр бохир, дулааны асуудлаа шийдсэн “Зохицол” хотхоноор хамгийн эхэнд орж, танилцсан бөгөөд эднийх 0.7 га газартаа 80 м2 бүхий 5 ширхэг хаусыг Эм Ай Эйч Групп ХХК-иар бариулан тохилог амьдарч байна. Хауснаас гадна хашаандаа айл тус бүр 1 машины граж бариулж, дээр нь сагсны талбай байгуулсан нь ойр хавийнхан дундаа бүү хэл Улаанбаатарт цөөн хаус хотхоны тоонд багтахаар аж. “Зохицол” хотхоныхон хашааныхаа гэрлийг нарны эрчим хүч ашиглан шийдсэн бөгөөд цаашид нарны эрчим хүчийг ашиглан цахилгааныхаа асуудлыг шийдэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байсан. Ингээд тус хотхоны оршин суугч Д.Гантуяагийн сэтгэгдлийг хүргэж байна.
Тус хотхоныг барьсан Эм Ай Эйч ГРупп ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Бат-Ирээдүй ярихдаа “Төрөөс дэд бүтцийн асуудлыг шийдээд өгчихвөл 80 м2 хайусыг бид 30 сая төгрөгөөр цэвэр бохир, дулааных нь асуудлыг шийдсэн байдлаар барих боломжтой. Үүнийгээ мэдээж банкны зээлд хамруулах асуудлыг ч судалж үзсэн. Боломжгүй зүйл биш. Манай байшингууд дулаан алдагдал маш бага. Бариулсан айлууд маань өглөөнөөс орой хүртэл цахилгаанаар халаахгүй. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг эдлэхийн тулд шөнө л цахилгаанаар халаадаг. Ийм байхад өдөрт 4 цагийн хооронд байшингийн дулаан дөнгөж 2 хэмээр л буурч байгаа нь дулаан алдагдал бараг байхгүй гэдгийг нь нотолно” хэмээсэн юм.
Үүний дараа ажлын хэсгийнхэн “Баянхошуу” дэд төвийн үйл ажиллагаатай танилцсан юм. Уг төвийг Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих төслийн хүрээнд байгуулахаар ажиллаж байгаа юм. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын дэд бүтцийн асуудлыг шийдэхийн тулд төвлөрсөн хэсэг бүрт бичил станц байгуулна гэж заасан. Ингэснээр цахилгаан, дулааны станциудид ачаалал нэмэхгүйгээр гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх эхлэл тавигдана гэж үзэж байгаа юм.
Баян хошуу” дэд бүтцийн төвөөс гарч, “Утаагүй галт тэрэг” төслийг эхлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа Улаанбаатар төмөр зам ХНН-ийнхэнтэй уулзаж, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Тус нийгэмлэгийнхэн нийгмийн хариуцлагаа ухамсарлан агаарын бохирдлын эсрэг өөрсдийн хувь нэмрээ оруулахаар “Утаагүй галт тэрэг” төслийг хэрэгжүүлэхээр санаачлаад байгаа гэнэ. Ингэхдээ “Japan flare” хэмээх галт тэрэгний сайжруулсан зуухыг галт тэрэгнүүддээ суурилуулах шийдлийг сонгосон бөгөөд энэ нь галт тэргэнд шилжүүлэн суурилуулах боломжтойгоос гадна нүүрсний зарцуулалтыг 40 хувь бууруулж, ажлын байрны нөхцлийг сайжруулдаг болох нь туршилтаар баталгаажсан байна. Зорчигчийн галт тэрэг л гэхэд 9 сараас 5 сар хүртэл бүрэн галлагаатай байж, дунджаар 10 мянган тонн нүүрс хэрэглэдэг нь 3500 айлын яндангаас гарах утаатай тэнцүү утаа үйлдвэрлэдэг тухай тус нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа танилцуулсан юм.
Улаанбаатар төмөр зам ХНН-ийн галт тэрэгнүүдтэй танилцаж, төслийн талаарх мэдээллийг авсны дараа ажлын хэсгийнхэн газрын гүний дулааныг ашиглан барилга байгууламжийн халаалт, халуун усны хангамжийн болон хөргөлтийн асуудлыг цогцоор нь шийдсэн технологийг нэвтрүүлсэн “Монгол түлш” ХХК-ийн загварын байртай танилцлаа. Тус компанийнхан газрын хөрсөнд шингэсэн нарны болон газрын гүнээс гарах дулааныг ашиглан орон сууц халаах, халуун усны асуудлыг шийдэж болох төхөөрөмжийг Зайсангийн танктай хөшөөний урд өөрийн загварын байранд байршуулжээ. Уг төхөөрөмж нь зундаа хөргөлтийн системийн үүргийг давхар гүйцэтгэдэг талаар тус компанийн инжинер Ө.Мөнхбаатар танилцуулсан. Энэ төхөөрөмжийн гол онцлог нь дэд бүтэцгүй байсан ч хамаагүй газрын гүний дулааныг ашиглан барилга, байшинг дулаанаар хангаж, халуун усны асуудлыг шийдэх бүрэн боломжтой гэдгийг дуулгалаа.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж байгаа ААН-үүдийн нэвтрүүлсэн техник технологитой танилцсаны дараа БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат дараах байдлаар хамтарч ажиллана гэдгээ мэдэгдсэн юм
Холбоотой мэдээ
Шинэ мэдээ
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24
-
Газар зохион байгуулалтын чиглэлээр хэрэгжүүлэх 108 арга хэмжээг төлөвлөжээ
2023-03-24
-
Гуравдагч орнуудад зорчих иргэд Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүй
2023-03-24
-
99 орны иргэдэд цахим виз олгоно
2023-03-24
-
Бусдыг айлган сүрдүүлж, эд хөрөнгийг нь авах гэсэн хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.
2023-03-24
-
Зогсоол дээр байсан хөлөг онгоц 45 градусын өнцгөөр хазайж зорчигчид бэртжээ
2023-03-23
-
Трампыг хэзээ баривчлах вэ?
2023-03-23
-
Евро-5 стандартын шатахуунд шилжихийн үр дүнг тооцоолсон судалгаа хийжээ
2023-03-23
-
Улаанбаатар хотыг тойрсон газар хөдлөлтийн зургаан том хагарал байдаг.
2023-03-23
-
Хувийн хэвшлийг үйл ажиллагаа явуулахад саад учруулсан, төрийнхөнд Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэнэ
2023-03-23
-
“Тусгай замын их багтаамжийн автобус (BRT) төслийг 2024 он гэхэд хэрэгжүүлнэ
2023-03-23
-
Гурил, гурилан бүтээгдэхүүний үнэ 50 гаруй хувиар өсжээ
2023-03-23
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20