ХОЁР ӨНЦӨГ:ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХУРААМЖААС “МИК” ШИМТГЭЛ АВДАГ, АВДАГГҮЙ

access_time 2022-04-15 10:34

Засгийн газар, Монголбанк хамтран жилийн 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2013 оны зургаадугаар сараас олгож эхэлсэн. Түүнээс хойш 2020 он хүртэлх хугацаанд нийт 100 мянган өрхөд 5 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон.

Тус зээлийг авсан иргэд сар бүр өрхийн орлогынхоо 45 хүртэлх хувь буюу дунджаар 700 гаруй мянган төгрөгийг 30 жилийн турш төлж байна. Гэтэл иргэдийн төлж буй зээлийн эргэн төлөлтөөс “Монголын ипотекийн корпораци” компани шимтгэл авч суудаг. Энэ шимтэлийг зогсоосон тохиолдолд хүүг бууруулах боломжтойг Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.

Харин “МИК ОССК” ХХК -аас төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрийн хүрээнд иргэдэд олгох зээлийн хүү (8%, 6%, 5%), нөхцлүүд, шалгуур үзүүлэлтүүдийг Засгийн газар, Монголбанкны зүгээс тогтоодог. Эх үүсвэрийг Монголбанк арилжааны банкнуудад шууд олгож, банк-иргэн хооронд ипотекийн зээлийн гэрээ байгуулдаг. Зээл олгох үйл ажиллагаанд МИК огт оролцдоггүй бөгөөд зуучлагчийн үйлчилгээ үзүүлдэггүй, иргэдээс аливаа шимтгэл, хураамж авдаггүй болно гэж мэдэгдээд байна

Шинэ мэдээ