Усан парк байгуулахаар ажлаа эхлүүлсэн компанийн газар эзэмших эрхийг цуцлах тухай албан бичиг хүргүүлэв

access_time 2022-04-15 10:33

БОАЖЯ-наас Усан парк байгуулахаар үйл ажиллагаа эхлүүлсэн гэх “Эм Энд Жи констракшн” ХХК-ны газар ашиглах эрхийг цуцлах тухай албан бичгийг НЗД-д хүргүүлсэн байна.
Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийт 29,094 мкв бүхий уг талбай нь Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан байдаг. Гэтэл усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүстэй давхцалтай байгаа учир эрхийг нь цуцална гэсэн байна

 

Шинэ мэдээ