Хан-Уул дүүрэгт 6 цэцэрлэг, 3 сургууль баригдана

access_time 2018-01-29 15:29

Хан-Уул дүүргийн 46 дугаар цэцэрлэгийг ашиглалтад оруулж, нээлт хийлээ. 2016 онд дахин төлөвлөлтөд оруулж, 2017 онд шинэ цэцэрлэгийн барилгыг дүүргийн хөрөнгө оруулалттайгаар барьж ийнхүү ашиглалтад оруулав. 46 дугаар цэцэрлэгийн барилгын нийт төсөвт өртөг нь 1 тэрбум 900  сая төгрөг бөгөөд  “Бумбод” ХХК 7 сар гаруй хугацаанд гүйцэтгэжээ.
Тус цэцэрлэг нь өмнө нь 130 хүүхдийн хүчин чадалтай, 28 багш, ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулдаг байсан бол өдгөө 10 бүлэг, 240 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, 39 багш, ажиллагсадтайгаар өргөжин үүд хаалгаа нээлээ. Хан-Уул дүүрэгт 2018-2019 онд 6 цэцэрлэгт, 3 сургууль шинээр баригдаж ашиглалтанд орох юм.

Шинэ мэдээ