Хангарди терминал төслөөр 16 аймгийн холбосон 100 автобусны зогсоол бүхий төв байгуулна

access_time 2022-04-14 12:52

“Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Хангарди терминал”, Төмөр замын гаалийн хяналтын бүс, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим, Хүнс, барааны бөөний худалдааны төв гэсэн дөрвөн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Харин байгууллагын дотоод ажлын хүрээнд Авто сэлбэг, тос тослогооны материалын бөөний төв, “Шувуут нуур”, Мод үржүүлгийн газар , байгуулах юм.
Хангарди терминал байгуулах төсөл нь баруун болон төвийн 16 аймгийн холбосон 100 автобусны зогсоол, оффисын барилга, үйлчилгээний талбай, 300 автомашины зогсоол, нийтийн тээврийн дулаан зогсоол, засвар үйлчилгээ, жолооч үйлчлүүлэгчдийн амрах байраас бүрдэнэ. Харин төмөр замыг ашиглан гаалийн хяналтын талбай бүхий ачаа тээврийн логистикийн төв байгуулснаар ажлын байр нэмэгдэж, нийслэлд татварын орлого төвлөрүүлж, төсөвт хувь нэмэр оруулахын зэрэгцээ замын хөдөлгөөний түгжрэл, дуу чимээ, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг тодорхой хувиар бууруулах юм.

 

Шинэ мэдээ