Орос улс олон жилийн шүүхийн маргаан үүсгэж болзошгүй бондын дефолтод бэлтгэж байна.

access_time 2022-04-13 08:51

Улс орны өрийн асуудлаарх дэлхийн шинжээч Миту Гулатит “АНУ-ын Сангийн яам Засгийн газарт Америкийн банкуудаар долларын төлбөр хийхийг хориглосны дараа Орос улс гадаад валютын бондын дефолтод ойртсон. ОХУ 650 сая ам.долларын бондын төлбөрийг хийж чадаагүй. Гэхдээ мөнгөө Үндэсний төлбөр тооцооны төвдөө рублиэр шилжүүлсэн. Украины дайн болон барууны хориг арга хэмжээ нь асуудлыг улам хүндрүүлж байгаа хэдий ч дефолт нь бонд эзэмшигчид болон Оросын төрийн хооронд шүүхийн урт удаан, төвөгтэй тэмцлийг өдөөж магадгүй юм. Бонд эзэмшигчид зүгээр нэг эрсдэлийн сангууд биш. Жижиглэнгийн хөрөнгө оруулагчид. Хөрөнгийн менежерийн капитализмыг дайнаар туршиж байна. Орос улс бонд эзэмшигчдэд мөнгө өгөх боломжгүй гэж би бодож байна. Өмнө нь бонд эзэмшигчид л хороо байгуулаад тухайн улстай хэлэлцээр хийж, ОУВС хэдэн төгрөг төлөх тооцоог гаргадаг байсан. Одоо энэ удаад бид Украины сэргээн босголтын зардлыг хэн төлөх вэ гэх мэт асуудал үүсч, дайны нөхөн төлбөрийг олох хэрэгтэй болсон.
Орос улсад маш их гадаад хөрөнгө байгаа ч тэдгээр гадаадын хөрөнгийг нэхэмжлэгчийн тоо экспоненциал хурдаар нэмэгдсээр байна. Хуулийн дагуу таны нэхэмжлэлийн шаардлага нэгдүгээрт байвал та бусдаас давуу талтай болно.
Үүний эсрэгээр барууны Засгийн газрууд энэ тоглоом өрнөж байгааг ойлгож байна. “Хараач, хэн ч хэнээс ч түрүүлж, шүүлт хийхгүй” гээд эдгээр хөрөнгийн араас хөөцөлдөх төлөвлөгөө боловсруулж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Би бондын гэрээг судалдаг, энэ бол миний мэргэжил. Эдгээр нь олон улсын зах зээл дээр миний харж байсан хамгийн муу бичигдсэн гэрээнүүд юм. Тэд Орост маш их давуу талыг өгдөг. Хэрвээ би хөрөнгө оруулагч байсан бол зүгээр л “Өө, бурхан минь. Орос надад рублиэр төлөх боломжтой гэсэн өрийн гэрээтэй байж яаж болох юм бэ? Би үүнийг зөвшөөрөхийг хүсээгүй” гэх байсан гэжээ.

Эх сурвалж: Business Insider

Шинэ мэдээ