Г.Амартүвшин: Хөгжлийн банkны асуудалд нэр холбогдсон гишүүд иргэдийн адил шалгуулах ёстой

access_time 2022-04-11 10:24

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-ын даргад гаргаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ гаргаж байна. Хөгжлийн Банкны асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг би бүрэн дэмжиж байна.

Уг банкны асуудалтай нэр холбогдсон гишүүдийг бүрэн эрхээсээ түдгэлзэж, иргэний хувиар шалгуулан эцэслэн шийдвэрлүүлэхийг уриалж байна” гэжээ.

Хөгжлийн Банкнаас зээл авсан асуудалд МАН-ын

УИХ-ын гишүүн Г.Дамдинням
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
УИХ-ын гишүүн С.Бямбацогт
УИХ-ын гишүүн асан М.Билэгт
УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
Барилга, хот байгуулалтын дэд сайд асан Ш.Лхамсүрэн
НИТХ-ын төлөөлөгч асан Ш.Үнэнбат нар холбогдоод байгаа юм.

Шинэ мэдээ