Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

access_time 2022-04-07 10:37

Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталлаа. Шинэ Зуунмод хот байгуулагдсанаар тус хотын дотоодын нийт бүтээгдэхүүн 2040 он гэхэд 24 их наяд төгрөг буюу 8.5 тэрбум ам.долларт хүрч Улаанбаатар хот, Хөшигийн хөндийн бүс орчим ажлын байр, орлого бүрдүүлэгч сектор болно. Шинэ хотын эдийн засгийн 0.5% нь хөдөө аж ахуйгаас, 13.2% нь үйлдвэрлэлээс, 86.4% нь үйлчилгээний салбараас бүрдэх юм байна. Үндэсний соёл, иргэншлийн өв уламжлалыг хадгалсан дэлхийн жишигт нийцсэн эрүүл, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангасан ногоон, ухаалаг хот байгуулахаар төлөвлөжээ.

Шинэ мэдээ