Фэйсбүүкийн кодоо алдахаас болгоомжил

access_time 2018-01-25 17:09

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нар бусдын фэйсбүүк хаягт хууль бусаар нэвтэрч мөнгө залилан авч байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Хэрэгтнүүд иргэдийн фэйсбүүкийг хакердан найзууд руу нь мессэж бичиж, ашиглагддаггүй данс олж мөнгө шилжүүлэн авдаг байсан. Одоогоор 40-өөд хохирогч тогтоогдоод байна. Мөн интернэт банкны нэвтрэх нэр, нууц үгийг Brute-force халдлагаар олж авч ашиглаж байсан нь тогтоогджээ. Иргэд өөрийн мэдээллийн аюулгүй байдлыг хангаж нэвтрэх нэр, нууц үгээ нэг хийх, төрсөн он сар өдрөө хийх зэрэг нийтлэг алдааг давтахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

 

Шинэ мэдээ