П.Өгөөмөр:Нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдаж, улсын онц чухал обьектод халдах гэж байсан этгээдүүдийг илрүүллээ

access_time 2022-04-06 11:47

ТЕГ-ын олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр “Иргэдийн зохион байгуулж буй жагсаал цуглааны үеэр хүний эрүүл мэнд амь насанд халдаж, үймээн самуун өдөөн хатгах турхирах зорилготой зохион байгуулалттай 5 этгээд байсныг тагнуулын байгууллага илрүүлэн шалгаж байна.Тухайн этгээдүүдийн орон гэр, тээврийн хэрэгсэл, ажлын байранд хийсэн нэгжлэгээр улсын онц чухал объектуудыг зэвсэглэн хяналтад авахаар төлөвлөсөн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэг илэрсэн.Нийт 12 галт зэвсэг, 861 сум болон тэсэрч дэлбэрэх хэрэгсэл илэрсэн. Бүртгэлгүй галт зэвсэг таван ширхэг байсан бөгөөд байлдааны сум 274 ширхэг байсныг хураан авсан. Уг этгээдүүд нь зохион байгуулалттай хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад илэрсэн. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлс дотор өмгөөлөгч Б.Баасанцогтын эзэмшлийн галт зэвсгүүд илэрсэн.Иймээс түүнийг гэмт хэрэгт холбоотой байж болзошгүй гэх үндэслэлээр сэжигтнээр баривчлаад байна.Прокурорын байгууллагын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өглөө. Нэмэлт асуултанд хариулах боломжгүй. Жагсаал цуглааны үеэр үймээн самуунд турхирч, гэмт үйлдэл гаргаж болзошгүй этгээдүүд байгааг олон нийтэд сэрэмжлүүлж байна.гэв

Шинэ мэдээ