Иргэд нийтийн бие засах газар, хогийн савны тоог нэмэгдүүлэх санал хэллээ

access_time 2022-04-06 10:32

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Зөрчлийн тухай хуулийн шинэчлэлд олон нийтийн газар бие зассан , хог хаясан иргэнд торгуулийн арга хэмжээг авахыг бууруулж сануулах заалт оруулахаар тусгасныг УИХ-ын зарим гишүүд торгууль болгон өөрчлөх хэрэгтэй хэмээн хэлсэн. Харин олон нийт нийтийн бие засах газар олноор байгуулах, автобусны буудлын хогийн савны тоог нэмэгдүүлэх санал хэлсэн. Харин аж ахуйн нэгжүүд хог хаясан, ил задгай бие зассан иргэнд торгууль ногдуулах байцаагчийн эрхтэй үнэмлэхтэй хүн олддоггүй гэдгийг учирлаж, торгох эрхтэй хүмүүсийнхээ тоог нэмж байж л үр дүн гарна гэдгийг онцолж байгаа юм.

Шинэ мэдээ