Төрийн өмчийн компаниуд 16 их наядын өртэй.

access_time 2022-04-06 10:28

Монгол улсад төрийн өмчит 106 компани бий. Эдгээр компаниуд нийт 16 их наяд төгрөгийн өртэй. Тодруулбал
Хөгжлийн банк 3.1 их наяд төгрөг,
Төрийн банк 3.1 их наяд төгрөг,
Эрдэнэс Монгол 2.7 их наяд төгрөг (Нийт 13 охин компанитай. Дийлэнх нь судалгааны компани байна),
ЭТТ 2 их наяд төгрөг,
Монголын төмөр зам 1.3 их наяд төгрөг,
ДЦС 590 тэрбум
УБТЗ 522 тэрбум төгрөгийн зээлтэй.
Эдийн засагт төрийн өмчит компаниудын үзүүлэх нөлөө бага байна.Тиймээс Төрийн өмчийн тухай хуулийг өөрчилнө. Өөрчлөлтөнд улс төрөөс ангид байлгах талаар тусгахаар яригдаж байгаа аж. Төрийн өмчит компаниудыг улс төрөөс ангид байлгая гэвэл удирдлагад нь улс төрийн нам бус, мэргэжлийн, олон жил ажилласан туршлагатай, гаднын нөлөөнд орохгүй ажиллаж чадах чадварлаг боловсон хүчнийг томилох ёстойг ажилтнууд нь онцолдгийг анхаарах хэрэгтэй биз .

Шинэ мэдээ