Герман, Оросын эрчим хүчний хоёр том компанийг үндэсний болгохоор хэлэлцэж байна

access_time 2022-04-05 10:24

Европын хамгийн том эдийн засагтай Герман улс байгалийн хийн хэрэгцээгээ ОХУ-аас хангадаг. Тиймээс ОХУ-ын эрчим хүчний хоёр том Газпром, Роснефть компанийн нэгжүүдийг үндэсний болгох талаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдээр цацагдаж эхэллээ.

Газпром Германиа нь байгалийн хий хадгалах байгууламжуудыг ажиллуулж, Роснефть Дойчланд Германы газрын тос боловсруулах үйлдвэрийн дөрөвний нэгийг бүрдүүлдэг юм. Берлин Газпром болон өөрийн хийн агуулахуудаа Герман даяар худалдахыг албадах замаар Газпромын хөрөнгийг булаан авахаар хэлэлцэж байна. Эрх баригч эвслийнхэн ч зөвшөөрсөн гэж бизнесийн өдөр тутмын сонинд бичсэн.

Канцлер Олаф Шольцын Социал Демократ намын Эрчим хүчний парламентын бүлгийн төлөөлөгч Бернд Вестфал “Нөхцөл байдал ноцтой бөгөөд онцгой арга хэмжээ авах шаардлагатай байна” гэжээ. Хэрэв эрчим хүчний компаниудыг үндэсний болговол Германы эрх баригчдын мэдэлд орж, улмаар Германы эрчим хүчний аюулгүй байдалд Оросын нөлөө суларч, нийлүүлэлтийн тасралтгүй байдлыг хангах болно гэж төлөвлөжээ.

Энэ төлөвлөгөөгөө ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хийн түлшний төлбөрөө рублиэр төлөхийг шаардаж, Оросын хийг Европ руу нийлүүлэхийг бүрмөсөн зогсооно гэсний дараа Герман идэвхжүүлсэн байна.

Герман бүх хэрэглэгчдийг эрчим хүчний хэрэглээгээ багасгахыг уриалж байна. Нөхцөл байдал муудвал тус улс гурван үе шаттай төлөвлөгөөний сүүлчийнх нь хийн хэрэглээнд шилжиж магадгүй байна. Ингэснээр аж үйлдвэр рүү орж эдийн засгийг сүйрүүлж, иргэд ажлын байраа алдахад хүрч болзошгүй гэж хэлсэн.

2021 онд Германы байгалийн хийн импортын 55 хувийг, 2022 оны эхний улиралд хийн импортын 40 хувийг Оросын байгалийн хий бүрдүүлсэн. Тус улс 2024 он гэхэд Оросын байгалийн хийн хэрэглээг зогсоох амлалт өгсөн гэж Эдийн засгийн сайд Роберт Хабек хэвлэлийнхэнд мэдэгджээ.

Хариуд нь Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Берлин Германы Газпром, Роснефть компаниудыг үндэсний болгож магадгүй гэсэн санааг эсэргүүцэж байна. Энэ нь олон улсын хууль тогтоомжид харш зүйл гэж мэдэгдснийг Ройтерс олон нийтэд мэдээлжээ.

Орос Украинд тулаанаас хойш Оросын эрчим хүчний хөрөнгийг үндэсний болгох талаар бодож байсан цорын ганц улс Герман биш юм. Их Британи Газпромын Их Британийн жижиглэнгийн нийлүүлэлтийн нэгж уналтад орж, нийлүүлэлт тасалдах аюулд орсон тул түр улсын мэдэлд авахаар бэлтгэж байна гэж мэдээлж байсан юм. Энэ талаар хэвлэлийнхэн тухай бүрт нь холбогдох албаныхнаас тодруулга авах гэсэн боловч хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: Business Insider

 

Шинэ мэдээ