Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье

access_time 2017-11-21 15:44

Сүрьеэ өвчнөөс сэргийлэх хянах үйл ажиллагаанд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлэх, дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оны энэ сарын 23-24-ний өдрүүдэд “Шийдвэр гаргагч нарын оролцоог нэмэгдүүлье” сэдэвт сүрьеэгийн үндэсний сургалт, хэлэлцүүлэгийг Blue Sky төвд зохион байгуулагдах гэж байна.

Энэ сарын 23-24-нд болох сургалт, хэлэлцүүлгээр сүрьеэтэй тэмцэх ажлыг эрчимжүүлж, оношилгоо, эмчилгээний шинэ технологи нэвтрүүлэх шаардлагатай зардлыг шийдвэрлэх, орон нутагт тохирсон дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа.

 Монгол улсын сүрьеэгийн өвчлөлийн түвшин 100000 хүн амд 428 байгаа нь дэлхий дахинд сүрьеэгийн өвчлөл өндөр орны тоонд орж байна. НДББ-ийн 37 орны өвчлөл өндөр 7 орны нэг. Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна.

Сүрьеэгийн өвчлөлийн түвшин сүүлийн 5 жилийн дунджаар 14.0 байна. Улаанбаатар хотод бүртгэгдсэн сүрьеэгийн тохиолдол 58.6%, аймаг орон нутагт 39.7%, Хорих байгууллагад 1.7% бүртгэгдэж байна.

Сүрьеэгийн өвчлөл бүх насны хүмүүст жигд тархалттай байгаа бөгөөд 15-24, 25-34 мөн  65-с дээш насныханы дунд сүрьеэгийн өвчлөл илүү өндөр байна.

Нийт бүртгэгдсэн сүрьеэгийн шинэ тохиолдлын дотор хүүхдийн сүрьеэгийн эзлэх хувь дунджаар 10% байна.

Сүрьеэгийн улмаас жилд дунджаар 260 (239-274) хүн нас барсан байна. Сүрьеэгийн нас баралт 10000 хүн амд сүүлийн 5 жилийн дунджаар 0.88 байна.

2012-2016 онд нийт 10359 хүн сүрьеэ өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын  группт орсон ба жил бүр нэмэгдсээр байна.

Уушгины халдвартай хэлбэрийн шинэ сүрьеэгийн эмчилгээний амжилт сүүлийн 5 жилийн дунджаар аймаг орон нутагт 89.2%, УБ хотод 81.2%, улсын дундаж 84.6% байгаа юм.

Шинэ мэдээ