Орос 134.500 цэргийн албан хаагчийг цэрэгт татсан ч Украин руу явуулахгүй гэж мэдэгджээ

access_time 2022-04-01 09:40

Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын хаврын цэрэг татлагын хүрээнд 134.500 залуусыг шинээр цэргийн албанд татагдах зарлигт гарын үсэг зурсан. Батлан ​​хамгаалах яамнаас цэрэг татлага зарласан нь Украины дайнтай ямар ч холбоогүй гэж мэдэгджээ.
ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу цэрэгт татагдсан хүмүүсийн хэнийг нь ч “халуун цэг” рүү явуулахгүй гэсэн. Гэхдээ Украин руу явуулсан байна гэсэн маргаан гарсны дараа зөвхөн мэргэжлийн цэрэг, офицеруудыг илгээсэн гэж мэдэгдэв.
Путины хэвлэлийн төлөөлөгч ерөнхийлөгч цэргийн прокуроруудад хугацаат цэргийн алба хаагчдыг оруулахгүй байх зааварчилгааг дагаагүй албан тушаалтныг шалгаж, шийтгэхийг даалгасан. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс долдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх хаврын цэрэг татлагад 18-27 насны орос эрчүүд хамрагдана гэж зарлигт дурдсныг онцолсон.Шойгу цэрэгт дуудагдсан хүмүүсийг тавдугаар сарын сүүлээр томилогдсон бааз руу нь илгээнэ. “Ихэнх цэргийн албан хаагчид сургалтын төвүүдэд 3-5 сарын хугацаанд мэргэжлийн сургалтад хамрагдана. Цэргийн албан хаагчдыг халуун цэг рүү явуулахгүй гэдгийг онцлон хэлье” гэж дахин хэлжээ.
Украин руу явах тушаалаас татгалзсан Оросын Үндэсний гвардийн хэд хэдэн гишүүний өмгөөлөгч Михаил Беняш Оросын хуулийн дагуу хугацаат цэргийн алба хаагчдыг хэдэн сарын бэлтгэл сургуулилт хийсний дараа тулалдаанд илгээж болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж:Ройтерс

Шинэ мэдээ