Австралид 18-30 насны 100 залуу ажиллаж суралцах эрхтэй боллоо

access_time 2022-04-01 09:39

Монгол Улсын 100 залуу 2022 оны долоодугаар сарын 1-нээс эхлэн Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр нэг жилийн хугацаанд ажиллах, аялах энэ үеэрээ 4 сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болж байна.
Австралийн “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрт ийнхүү Монгол Улс хамрагдсанаар эхний ээлжинд Монгол Улсын 18-30 насны 100 залуу тус улсад ажиллах суралцах эрхтэй болж байгаа юм. Хөтөлбөрийн хэрэгжилтээс хамаарч цаашид энэ тоо жилээс жилд нэмэгдэх боломжтой.

Шинэ мэдээ