Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гал зогсоохыг уриалав.

access_time 2022-03-30 11:40

Орос, Украины төлөөлөгчид Истанбулд хэлэлцээгээ үргэлжлүүлэх үед Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган гал зогсоохыг уриалав. Шударга энх тайванд ялагдагч байхгүй гэдэгт бид итгэдэг. Мөргөлдөөнийг сунгах нь хэнд ч ашиггүй” гэсэн.
Төлөөлөгчид Босфорын эрэг дээрх 19-р зууны үеийн Османы Долмабахче ордонтой залгаа орших засгийн газрын байранд хоёр өдрийн хэлэлцээ хийж байна. Истанбулд эхэлсэн Орос, Украины төлөөлөгчдийн уулзалт гурван цаг орчим хугацаанд үргэлжилсэн байна. Энэ хэлэлцээ өнөөдөр үргэлжилнэ.Украины тал төвийг сахисан статустай болохоо хэлсэн бол Оросын засгийн газрын төлөөлөгчид Украины хоёр бүс нутагт байлдааны ажиллагаагаа эрс бууруулахаар болжээ.
Украины зүүн хойд, Чернигов, Сумы, Харьков, мөн Донбассын зүүн бүсийг, Оросын цэргүүд бүсэлсэн. Мариуполь орчмын өмнөд хэсэгт байдал хурцадмал хэвээр байна. Өмнө нь Украины талынхан Азербайжан, Их Британи, Канад, Германы удирдагчидтай ярилцаж, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ чангатгахыг уриалж байсан юм

 

Шинэ мэдээ