ОХУ, Швейцарийн хориг арга хэмжээний эсрэг хариу арга хэмжээ авчээ

access_time 2022-03-30 11:21

Оросын нууц албаны ажилтнууд хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг Орос руу гаргахыг хориглосон Швейцарийн хориг арга хэмжээний эсрэг хариу арга хэмжээ авч Audemars Piguet-ээс олон сая долларын үнэ бүхий Швейцарийн тансаг зэрэглэлийн цагийг хураан авчээ.

Бараг 150 жилийн түүхтэй гэр бүлийн бизнес болох Audemars Piguet нь ихэвчлэн хэдэн арван мянган долларын үнэтэй тансаг цаг үйлдвэрлэдэг.
Швейцарийн цагны аж үйлдвэрийн холбооны мэдээлснээр Орос улс 2021 онд Швейцарийн цагны экспортын 17 дахь том зах зээл байсан. Нийт 260.1 сая швейцарь франк буюу 280 сая ам.долларын тээвэрлэлт хийсэн байна.

Эх сурвалж: Business Inside

 

Шинэ мэдээ