Хөгжлийн банкны асуудлаар хэн юу хэлэв?

access_time 2022-03-30 11:17

Хөгжлийн банкны хяналтын ерөнхий сонсгол болж байна. Энэ сонсголын үеэр УИХ-ын гишүүд ямар асуулт асууж, холбогдох газрууд хэрхэн хариулсныг товч хүргэж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: 467 тэрбум долларын эрсдэл орсон. Санхүүгийн менежмент муу хийсэн байна. Аж ахуйн нэгжүүд ханшны эрсдэлд орсон байна. Хэн хариуцлага тооцох юм бэ?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Анхнаасаа ханшийн менежмент хийгээгүй байна. Төгрөгөөр зээл олголтонд ханшийн алдагдал үүрэхээр байна. Монгол банкинд санал тавиад ярилцаж байна. Боловсон хүчин тогтворгүй, 10 жилд 9 удаа ТУЗ, удирдах зөвлөл солигдсон байна. Хуулинд өөрчлөлт орвол анхаарвал зөв байх.Мэдээлэл олон нийтэд ил тод биш байсан байна.

Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Нийт 9 аж ахуй нэгжийг шалгах хүсэлт ирсэн. 2 аж ахуйн нэгжийг материал дутуу гэж буцаасан. Компанитай холбоотой 2 асуудлыг эрүүгийн шугамаар шийдэх хэрэгтэй учир шилжүүлсэн.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: “Бэрэн” компани барьцаанд байгаа орон сууцыг зарсан байна. Иргэд хохирч байна яах вэ? Дампуурсан компани хэд байна вэ? Албан тушаалын давуу тал ашигласан эсэхэд хяналт хийж байна уу. Зээл төлсөн ч байсан хэрэг үүсгэж байна уу? Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргийн тоо байна уу?

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: “Хөгжлийн банк” хохирол биш зээл эргэн төлүүлэх ажил хийж байна. Барьцаа хөрөнгө хангалтгүй байна. Ирээдүйд бий болох орлогыг барьцаалсан тохиолдол их байна. ” Бэрэн” компанийн 2 блок байр барьцаанд байгаа хэрнээ зарагдсан байгаа. Байрны гэрчилгээ гаргахгүй. Борлуулалт эхлээгүй 2 байрыг худалдаж авсан тохиолдолд байрны гэрчилгээг гаргаж өгөөд хамтарч ажиллана. Дампуурал зарласан аж ахуйн нэгжид хяналт тогтоож байна. Тухайн компанийг дампууруулах уу сэргээж ажиллуулах уу гэдгийг судалж байна. Дахиад хөрөнгө оруулах нь эрсдэлтэй байна.

Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа: 2017 оны 03 сарын 29-нөөс өмнөх хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Өөр үндэслэлээр жишээлбэл мөнгө угаах гэмт хэрэг байж болзошгүй гэсэн үндэслэлээр шалгаж байна. Зээлээ төлсөн боловч дахин гэмт хэргийн шинжтэй гэж үзэж байна уу гэдгийг шалгаж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэрэг алга.

УИХ-ын гишүүнБ.Бат-Эрдэнэ: Зээл төлөхөөс зайлсхийсэн, барьцаа хөрөнгө хангалтгүй, төрийн өндөр албан тушаалтан оролцсон байж болзошгүй 44 хэрэг байна. 2019 оны шалгалтаар хийсэн шалгалтын дүнг авах хэрэгтэй байна.

Сангийн сайд Б.Жавхлан: 2019 оны зээл нууцад ороогүй. Бүгд нээлттэй байгаа. Хэзээ ч авч болно.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: “Монгол банк” ханшны зөрүүг хянах үүргээ хэрэгжүүлсэн үү? Аж ахуйн нэгжийн зээл, хөнгөлөлт чөлөөлөлт өөр байна. Нөлөөлсөн албан тушаалтныг нэрлээч?

Монгол банкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван: Гадаад дотоод нөхцөл байдлаас хамааралтай байна. 2016 оноос хойш Хөгжлийн баншинд хяналт тавьдаг болсон. Ханшийн өсөлтөө аж ахуйн нэгж удирдах үүрэгтэй. Гэрчилгээ олгосноос хойш буюу 2018 оноос хойш бодит бус хэлцэл хийгээд явж байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Зээлийн хувьд аж ахуйн нэгжүүдэд харилцан адилгүй нөхцөл тавьсныг шалгаж байна. Зарим ажилтнууд орж гарсантай холбоотой материал дутуу байна. АТГ 52 зээлийн материалыг хуулбарлаж өгсөн. Өртөг тухайн үеийн нөхцөл байдлаас болж өөрчлөгдсөн эсэхийг судалж байна.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Хууль хяналтын байгууллагын гадуур үлдээгүй. Ажлын хэсэг гарч 11 мөрдөгч, НПГ-аас хүн томилогдож ажиллаж байна. 74 аж ахуйн нэгжтэй холбоотой 22 хүн шалгаж байгаагаас 8 нь аж ахуйн нэгжтэй холбоотой байна.
Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа: 52 зээлийг шалгаж байгаа. Гаргасан зээл болгоныг гэмт хэрэг гэж үзэж болохгүй. 30 орчим аж ахуйн нэгжийн зээл хууль зөрчсөн байна.

Шинэ мэдээ