Ногоон зээлийн бүтээгдэхүүний жагсаалт, зээлийн хүүгийн хувь хэмжээг баталлаа

access_time 2022-03-30 11:03

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны IV хурал боллоо. Хуралд ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Алтанзул, Монгол Улсын Ерөнхийлөгчийн байгаль орчин, хөгжлийн бодлого хариуцсан зөвлөх Н.Батхүү, ЦЕГ-ын нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны дарга Н.Лхагвасүрэн, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрыг төлөөлж БОГУУХГ Дарга Н.Батбаатар нар танхимаар оролцож, бусад үндэсний хорооны гишүүд цахимаар оролцлоо.

Хурлаар үндсэн таван асуудлыг хэлэлцсэн. Үүнээс онцолбол,

1. Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлд туршилт судалгааны дүнг үндэслэн технологийн шинэчлэлийг яаралтай хийх, Таван толгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагааг 2022 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн зогсоох арга хэмжээ авах, үйлдвэрийн байрыг дундын бүсийн агуулахын барилгын зориулалтаар ашиглах бэлтгэл хангах, үйл ажиллагааг зогсоохтой холбогдуулан 200 000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж, нөөц бүрдүүлэн ажиллахыг Таван толгой түлш ХХК-д үүрэг болгов.

2. Мөн “Ногоон зээлийн бүтээгдэхүүн бий болгоход дэмжлэг үзүүлж, зээлийн хүүгийн зардлыг хөнгөлөх татаас олгох” арга хэмжээний хүрээнд иргэн, аж ахуйн нэгжид олгох ногоон зээлийн бүтээгдэхүүний жагсаалт, зээлийн хүүгийн хувь хэмжээг баталлаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх холбогдох эрх бүхий байгууллагуудын тайлан, мэдээлэлтэй танилцах, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой ерөнхий хяналтын сонсголыг 2022 оны гуравдугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа.

Шинэ мэдээ