Ногоон хөгжлийг санхүүжүүлэлт хамтын ажиллагаа чуулган болж байна

access_time 2022-03-30 11:00

Ногоон хөгжлийг санхүүжүүлэлт хамтын ажиллагаа чуулган болж байна. Чуулганы үеэр цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдэж, нийт нутаг дэвсгэрийн 76 хувь нь цөлжилтөд өртөж, бэлчээрийн 90 хувь цөлжих эрсдэлд орж, усны нөөц хамгийн бага 20 орны нэг гэдэг үзүүлэлт жилээс жилд урагшилж, хүн, мал дайжиж байна. Уур амьсгалын өөрчлөлт зөвхөн хөгжлийг төдийгүй амьдралыг хязгаарлагч хүчин зүйл болж байгааг онцолсон.
Чуулганаар:
Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтоор хүлээсэн үүрэг, санхүүжилт, Шинэ сэргэлтийн бодлого;
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх бүс нутгийн хамтын ажиллагаа;
Тогтвортой санхүүжилтийн замын зураг;
Ногоон хөгжлийн сэргэлт-Онцлох хөгжлийн төслүүдийн санхүүжилт;
Ногоон хөрөнгийн зах зээлийн олон улсын туршлага. Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зөвлөмж. Монголын ногоон хөрөнгийн зах зээлийн замын зураг;
Ногоон, тогтвортой хөгжлийн бонд гаргах боломж сэдвээр илтгэл сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Шинэ мэдээ