Bloomberg Оросын бондыг хасна гэжээ

access_time 2022-03-30 10:57

Санхүүгийн мэдээний компани Орос, Беларусийн аль алиных нь үйлчлүүлэгчид терминал, дата лиценз, мэдээллийн хангамж, цахим арилжааны платформ зэрэг Bloomberg-ийн санхүүгийн бүтээгдэхүүнд хандах боломжгүй болно гэж мэдэгдсэн. Мөн Олон улсын хориг арга хэмжээний дагуу Оросын үнэт цаасны арилжааны функцийг хаасан байна.

Өмнө нь Bloomberg Орос дахь сэтгүүлчдийнхээ ажлыг түр зогсоож, Оросын хувьцааг дэлхийн хөрөнгийн индексээс хассан юм. Сарын эцэст дахин тэнцвэржүүлснээр Оросын бондыг хасна гэжээ. Bloomberg Philanthropies олон улсын аврах хороо дүрвэгсдэд туслахын тулд 40 сая доллар амласан байна.

 

Шинэ мэдээ