ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУД ДААТГУУЛАГЧ ИРГЭНЭЭС НЭМЭЛТ ТӨЛБӨР АВАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГТЭЙ

access_time 2022-03-29 14:58

ЭМДЕГ нь өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2570 гаруй эрүүл мэндийн байгууллагатай “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ” байгуулан даатгуулагч-иргэдэд чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Уг хамтран ажиллах гэрээний 2.4.11-т заасны дагуу Эрүүл мэндийн байгууллага нь даатгуулагч-иргэнээс батлагдсан хамтын төлбөрөөс өөр нэмэлт төлбөр авахгүй байх үүргийг хүлээсэн байдаг. Хэрвээ гэрээт эрүүл мэндийн байгууллага уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд даатгуулагч-иргэн та ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газарт өргөдөл гаргах боломжтой бөгөөд ЭМДЕГ-аас хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэн ажиллах юм.

Цаашид ЭМДЕГ-тай гэрээтэй эрүүл мэндийн байгууллагууд гэрээний үүргээ биелүүлж, даатгуулагч-иргэдэд ямар нэгэн хүндрэл чирэгдэлгүй, санхүүгийн эрсдэлгүйгээр үйлчлэхийг анхааруулав.

 

Шинэ мэдээ