Хөгжлийн банкны хэрэгт ялгамжтай хандаагүй, улс төрийн нөлөөлөл ороогүй

access_time 2022-03-29 14:57

Хөгжлийн банкны ерөнхий сонсгол болж байна. Энэ сонсголын үеэр УИХ-ын гишүүд ямар асуулт асууж, холбогдох газрууд хэрхэн хариулсныг товч хүргэж байна.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Улс, хууль, ёсзүй,санхүүгийн хариуцлага яригдана. Ямар гишүүдээс мэдүүлэг авсан бэ? Улс төрийн дарамт шахалт байна уу? Зарим хүнийг нь хорилгүй аваад үлдсэн. Монгол банкны захирал Дөлгөөнийг аваад үлдсэн байна. Таалагдсан таалагдаагүй гээд ялгаад аваад үлдсэн юм уу? МАН-ын ЕНБД хариуцлага тооцно гэсэн тооцохгүй байна. Хулгай хийдэг нөхдүүдийг төрийн ордонд оруулахгүй гэсэн хаана байна. АН хариуцлага яаж тооцсон юм хариулаад өгөөч? Энд 700 сая төгрөгийг төсвөөс төлүүлнэ гэж орж ирж байна. Төлж болохгүй. Төлөх ч ёсгүй.
Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан: Өнөөдрийн байдлаар хэрэг бүртгэлтэнд 29, мөрдөн байцаалтанд 12 хэрэг явж байна. Хэрэгт ялгамжтай хандахгүй. Мөрдөгч ямар таслан сэргийлэх арга хэмжээ авахаа шүүхээр баталгаажуулдаг. Хөгжлийн банкны хэргээс 110 тэрбум төгрөг төлөгдсөн. Улс төрийн нөлөөлөл байхгүй ороогүй. Мөрдөн шалгах ажиллагаанд прокурор оролцохгүй.
Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа: Нэр дурьдсан хүмүүсийг яллагдагчаар татаад явж байгаа. Хэрэгт татах үндэслэл байвал хорих арга хэмжээ авна.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн дарга Б.Бат-Эрдэнэ: Нэр нөлөө бүхий хүмүүсийн халаасны банк хэлбэрээр явсан байна. Нийт 61 төслийн 1.7 наяд төгрөгийг ярьж байна. Ярихаас ч өөр алга. Харилцан хамаарлыг нь гаргасан байна.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул: Найман зээлдэгчийн зээл асуудал болоод байна. Монголын газрын тос боловсруулах зээл үйлдвэрийн ажилчдын цалин орон сууцанд мөнгө зарцуулагдаж байна. “Эрдэнэ Монгол” компани зээлээ бүрэн төлөх боломжгүй гэсэн. ТОСК нэлээн ярвигтай байна. Шүүхийн шатанд шийдүүлнэ гээд тус бүр дээр тайлбар өгч болно гэв.

Шинэ мэдээ