Осолдсон онгоцны 2 дахь хар хайрцгийг олжээ

access_time 2022-03-29 11:01

Сэргээх багийнхан  Хятадын өмнөд хэсэгт уулын энгэрт осолдсон Хятадын Зүүн Эйрлайн компанийн Боинг 737-800 онгоцны сэгнээс хоёр дахь хар хайрцгийг буюу нислэгийн мэдээлэл бичигчийг олсон тухай төрийн хэвлэл нь мэдээлжээ. Эхний хар хайрцагны бүхээгийн дуу хураагчийг лхагва гарагт олж, шинжээчид шинжилгээнд оруулахаар Бээжин рүү илгээсэн байна.

Хоёр дахь хар хайрцгийг орон нутгийн цагаар өглөөний 09:20 цагийн үед осол болсон газрын борооны улмаас үүссэн шавран дундах налуугаас ухаж олсон. Налуу газрын гадаргаас 1.5 метрийн (5 фут) гүнээс олдсон төхөөрөмжийг ням гарагт Бээжинд шалгуулахаар илгээжээ. Ослын газарт Хятадын шинжээчид ажиллаж байгаа бөгөөд АНУ-ыг дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг урьсан байна.

АНУ-ын Үндэсний Тээврийн Аюулгүй байдлын Зөвлөл (NTSB) шалгалтын явцад оролцохоос өмнө визний болон коронавирусын хорио цээрийн асуудлыг шийдвэрлэхээр АНУ, Хятадын эрх баригчидтай хамтран ажиллаж байна гэж мэдэгдсэн байна. Одоогоор хар хайрцагны мэдээллийг сэргээж дусаагүй бөгөөд ослын шалтгааныг эцэслэн тодруулаагүй байна.

 

Шинэ мэдээ