Дэлхийн хамгийн том зэрлэг ан амьтдын гарцыг Калифорнийн хурдны зам дээгүүр барихаар төлөвлөжээ

access_time 2022-03-29 10:59

АНУ-ын Пенсильвани мужийн хурдны замын 219 тойруу замын тойруугаар гарах гэж үсэрсэн бугануудаас 25 нь үхжээ. Энэхүү гунигтай нөхцөл байдал нь хүмүүст ч аюултай байж магадгүй хэмээн эмээж байна гэж ойролцоо нь амьдардаг оршин суугчид ярьсан байна. Оршин суугчид “Буганууд замаар гарч чадахгүй сандарч, нэг нь үсрэхэд, ар араас нь нэмж үсэрсээр байна” гэжээ. Цагаан сүүлт буга 80-160 фунт жинтэй байдаг. Тойрог замын орой хүртэлх зай нь ойролцоогоор 60 фут байдаг аж. Орон нутгийн захиргаа буга үсэрч үхсэн хурдны замын тойруутай холбоотой сэтгэл түгшээсэн үзэгдлийг шалгаж эхэлсэн. Оршин суугчид Пенсильвани мужийн Тээврийн яаманд олон жилийн турш гомдоллож байгаа бөгөөд бугыг тойруу замаар гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд ямар нэгэн зүйл хийхийг хүсч байгаагаа хэлсээр ирсэн. Өмнө нь 2005 онд Баруун Виржиниа дахь таван давхар машины зогсоолын орой дээр таван буга гараад үсэрч байжээ. Тиймээс дэлхийн хамгийн том зэрлэг ан амьтдын гарцыг Калифорнийн хурдны зам дээгүүр барихаар төлөвлөж байна

Шинэ мэдээ