Хууль хяналтын байгууллагуудыг төрөөс хараат бусаар хуулийн дагуу ажиллахыг шаардаж байна

access_time 2022-03-29 10:52

Авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлөөс Хөгжлийн банкны асуудлаар .УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт дахин шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээллээ.
Хөгжлийн банкны нийт зээлийн 65 хувь буюу 2.3 их наяд төгрөгийн зээл найдваргүй ангилалд шилжсэн. Өнгөрсөн сар гаруй хугацаанд Хөгжлийн банкнаас зээл авсан 73 зээлдэгчийн 107.5 тэрбум төгрөгийн зээлийг эргэн төлүүлснээс өөр дорвитой жил хийсэнгүй. Хөгжлийн банкны үеийн дарга, гишүүд, улс төрд нөлөөлөхүйц этгээдүүд, зээлийн жинхэнэ эзэд, үнэнийг нууцалсан этгээдүүдийг нэг бүрчлэн тодруулж шалгах ёстой гэх шаардлагыг тавьж байгаагаа хэллээ. Мөн Үндэсний мөрдөх алба байгуулна гэж улс төрд нөлөө бүхий эрхмүүд ярьж байна. Ирэх жилийн төсөвт төсөв нь сууж магадгүй гэж хардаж байна. Нэг ёсондоо цагдаа, тагнуулын мөрдөх алба, авлигатай тэмцэх газруудыг нийлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр бид төрийн алба хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг цуглуулж суудаг ёс төдий байгууллага болох нь. Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог болсон. Энэ бол ухралт. Хөгжлийн банктай холбоотой гэмт хэрэг шалгагдах явцад хэт хөндлөнгөөс оролцохыг шаардаагүй. Аль болохоор хууль хяналтын байгууллагуудыг төрөөс хараат бусаар хуулийн дагуу ажиллахыг шаардаж байгаа юм гэв.

Шинэ мэдээ