“НОГООН ХОТ – ИРГЭДИЙН ОРОЛЦОО” ЗӨВЛӨГӨӨН УЛААНБААТАР ХОТОД ЭХЭЛЛЭЭ
✅Ногоон хот-Иргэдийн оролцоо зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар мэндчилгээ дэвшүүлэв. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай өрнүүлэхийн тулд ойн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулан ажлын байрыг бий болгох, ДНБ-ний нэг хувийг Байгаль орчны салбарт зарцуулах санаачилга хэрэгжихээр бэлтгэгдэж буйг хэллээ. Өмнө нь ДНБ-ний нэг хувийг эрүүл мэнд, нийгмийн салбарт түлхүү зарцуулж ирсэн гэв.
✅ТУС ЗӨВЛӨГӨӨНД БОАЖ-ЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ОРОЛЦОВ.
ТЭРБЭЭР ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ,
✅Монгол Улсын нийт газар нутгийн 76,9 хувь нь газрын доройтолд орж, усны нөөц, хөрсний бохирдлын асуудал маш их хөндөгдөж байна. Нийслэлийн хувьд, ялангуяа өнөөдрийн “Ногоон хот- Иргэдийн оролцоо зөвлөгөө”-нөөс тодорхой шийдвэрүүд гарч, нийслэлийн 9 дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулах ёстой гэж харж байна гээд,
✅Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн ашиглагдаагүй газрыг хотын дарга чөлөөлсөн. Энэ газрыг иргэд, БОАЖЯ ногоон байгууламжаар үлдээж өгөхийг хүсэж байна. Иргэдэд цементэн талбай бус ногоон зүлэг, байгууламж хамгийн их үгүйлэгдэж байна гэдгийг дурдсан юм.
✅Иргэдийн ая тухтай амьдрах орчныг бий болгоход Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга “Тэр бум мод” үндэсний хөдөлгөөний ач холбогдол оршиж байгааг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ онцлоод,
✅“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнөөр дамжуулан эдийн засгийн томоохон эргэлтийг бий болгох, олон улсын тавцанд дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны нөөц хомсдлын асуудлыг Азийн улс орнуудын түвшинд, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах замаар хамтын хүчээр үр дүнд хүрнэ гэж харж байна гэв.
✅Түүнчлэн БОАЖЯ, Нийслэл хоттой газрын давхцалтай, асуудал дагуулсан газрууд олон байна. Үүнийг шийдвэрлэж, нэг талд гарна гэдэгт итгэлтэй байна гээд, хот төлөвлөлтийн тал дээр дэмжиж ажиллахаа илэрхийлээд,
✅Барилгажилт, хотын хөгжил явагдах ёстой ч нөгөө талдаа байгаль орчинг хайрлан хамгаалах, дэмжих, сэргээх, ногоон хөгжлийг дэмжих бодлого байх ёстой. Энэ бодлогыг нэг цонх, нэг ойлголтоор харж, тодорхой үр дүнд хүрнэ гэдгийг онцлов.
Шинэ мэдээ
-
Пентагоны тийрэлтэт онгоцууд агаараас хөөгдөхөд хүрчээ
2023-06-06
-
Удаан хүлээсэн сөрөг довтолгоо
2023-06-06
-
Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүнтэй байхаар тохиролцжээ
2023-06-06
-
Нөхөн сонгуульд 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ
2023-06-06
-
Дөрвөн дүүрэгт замын тохижилт, үйлчилгээг хувийн хэвшил хариуцуулжээ
2023-06-06
-
Дэлхийн хэмжээний тайз засалттай, гэрлийн гайхамшигт үзүүлбэр бүхий тоглолт болно
2023-06-06
-
Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нэмэгдэж байна
2023-06-06
-
Нутгийн баруун хагаст дулаарна
2023-06-06
-
Энэтхэгийн галт тэрэгний ослыг дохионы гэмтэл байж болзошгүй гэж үзэж байна.
2023-06-05
-
Гайхалтай байршилтай орон сууц олны анхаарлыг татаж байна.
2023-06-05
-
Дараах байршлуудад 10 хоног халуун ус хязгаарлана
2023-06-05
-
“Гэгээн муза-17” олон улсын театрын наадам есдүгээр сард болно
2023-06-05
-
“Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн боллоо
2023-06-05
-
Дугуй цагаан орчмын газрыг тохижуулж байна
2023-06-05
-
Аялал жуулчлалын арга хэмжээг Тайланд Улсад зохион байгуулна
2023-06-05
-
Нийслэлд 2,709 тээврийн хэрэгсэл байна
2023-06-05
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30