Хорт хавдрын 80 хувь хожуу үедээ оношлогдож байна

access_time 2018-01-18 16:10

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Эрүүл мэндийн тухай болон Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир 2016 оны байдлаар хорт хавдрын 80 хувь хожуу үедээ оношлогдсон. Оношлогдсоноос хойш өвчтөний 60 хувь тухайн жилдээ амь насаа алдаж, 5 мянган  хүн шинээр өвдөж, 4 мянган хүн амь насаа алдсан.  Өдөр бүр 16 хүн өвдөж, 11 хүн үрэгдэж байна. Тиймээс хорт хавдрыг эрт илрүүлэхэд анхаарч ажиллах хэрэгтэй болсныг сануулав. Хорт хавдарын эсрэг нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж оношилгоо шинжилгээний тоног төхөөрөмж, багаж авахад 71 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Тоног төхөөрөмжийг 40 орчим тэрбум төгрөгөөр аваад, жилд 38 тэрбум төгрөгийг төсөвт суулгах хэрэгтэй байна” гэв.

Шинэ мэдээ