МСҮТ ТӨГСӨӨД 5-8 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ БОЛОВСОН ХҮЧИН БОЛОХ УУ”

access_time 2022-03-28 15:44

Боловсрол,шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан: Манай 88 их дээд сургуульд 150 мянга орчим оюутан сурч байхад 68 мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 40 мянга хүрэхгүй оюутан сурч байна. Их дээд сургууль төгссөн гурван хүүхэд тутмын нэг нь ажлын байртай болж хоёр нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Нөгөө талдаа МСҮТ-ийг жилд төгсөж байгаа 10 мянга орчим хүүхэд бүгд ажлын байртай болохоос гадна цаана нь 20 мянга орчим ажлын байрны эрэлт хэрэгцээ байна. Оюутолгой ХК дэргэдээ МСҮТ, коллежид 5 сая төгрөгийн цалинтай гагнуурчин бэлдэж байна. Гэтэл их дээд сургууль төгсөөд нэг сая төгрөгийн цалинтай ажил хийх үү, эсвэл МСҮТ төгсөөд 5-8 сая төгрөгийн цалинтай үндэсний мэргэжлийн боловсон хүчин болох уу гэдэг тогтолцоог бий болгох нийгмийн эрэлт хэрэгцээ үүссэн. Тэгэхээр үүнтэй уялдаж Засгийн газар, МХАҮТ, ажил олгогчид хэрхэн уялдаж ажиллан нийгмийн түншлэлийг оновчтой хийж, олон улсын туршлагыг нэвтрүүлж манай улс ажилгүйдэл, ядуурлыг бууруулах мэргэжлийн болон дээд боловсролын тогтолцоотой улс болох хэрэгтэй байна. .

Шинэ мэдээ