В.Зеленский “Оросын төвийг сахих шаардлагыг хүлээн авч, олон нийтийн санал асуулга явуулах бодолтой байна” гэжээ.

access_time 2022-03-28 14:29

В.Зеленский Оросын шаардлагын талаар хэлэлцэхэд бэлэн байна гэсэн байна. Хэлэлцээрийн хүрээнд Оросын тавьж буй төвийг сахих шаардлагыг хүлээн авч олон нийтийн санал асуулга явуулна гэсэн бодолтой байна” гэжээ. Гэхдээ Оросын тал гал зогсоосон тохиолдолд гэдгийг онцолсон. Хоёр талын төлөөлөгчид энэ долоо хоногт Истанбулд биечлэн уулзана. Одоогоор Украины 3.8 сая иргэн эх орноосоо дүрвээд байна. Нэгдсэн үндэсний байгууллага тулаан эхэлснээс хойш 1000 энгийн иргэн нас барсан гэсэн мэдээлэл өгч байна.
Оросын Төв банкны захирал “Олон улсын хориг тогтоосон хүнд нөхцөлд эх орныхоо эдийн засгийг удирдах чадвар дутагдаж байна” гэсэн шалтгаанаар огцрох өргөдлөө өгчээ. В.Путин түүнийг дахин 5 жил Төв банкыг удирдах хүсэлтийг тавьж тушаал гаргасан хэмээн дэлхийн хэвлэлүүд онцолж байна. Одоогоор Орос Украинаас 40 мянган иргэнийг өөрийн нутаг дэвсгэрт шилжүүлээд байна.

Шинэ мэдээ