Bагон унасан осол гараагүй, замаас гарсан гологдол л гарсан

access_time 2022-03-28 14:28

Зүүнбаян-Тавантолгой төмөр замын Цогтцэций өртөөнд сэлгээний ажлын үед суман шилжүүлэг дээр нэг вагон замаас гарсан. ЗТХЯ-наас Цогтцэций өртөөнд ажиллаж байсан аж ахуйн өртөөний нэг вагоны хоёр дугуй өчигдөр замаас гарсан. Энэ бол осол биш, гологдол.Төмөр замд гарч байгаа зөрчлүүдийг дутагдал, гологдол гэж ангилдаг. Улаанбаатар төмөр замаас шуурхай бүлэг гарч засварлах ажлыг Цогтцэций өртөөнд зохион байгуулж байна. Хохирлын шалтгаан нь 7-14 хоногийн дараа тодорхой болно. Энэ гологдлын улмаас хүн бэртэж гэмтсэн, хөдөлмөр хамгаалал зөрчигдсөн асуудал гараагүй гэв.

 

Шинэ мэдээ