Шинэ нийтийн тээврийн үйлчилгээ, тойрог зам барих 2 төслийг хэрэгжүүлнэ

access_time 2022-03-28 12:11

НИТХ-аар Нийслэлийн судалгаа, шинжилгээний хүрээлэн” төсөвт үйлдвэрийн газар /ТҮГ/ болон “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК-ийг байгуулах тухай тогтоолыг хэлэлцэн дэмжлээ. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй шинэ нийтийн тээврийн үйлчилгээ, тойрог зам барих 2 төслийг хэрэгжүүлнэ. Уг төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүрэг бүхий “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК нь дээрх хоёр төслийг хэрэгжүүлэхэд нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах, үйл ажиллагааны зардлыг хэмнэх, төслийг амжилттай хэрэгжүүлэх зорилготой аж.

Шинэ мэдээ