Eclipse супер дарвуулт онгоц Их Британийн хориг арга хэмжээнээс зугтжээ

access_time 2022-03-28 09:31

Английн хөл бөмбөгийн Челси клубын эзэн Роман Абрамович Eclipse нэртэй супер дарвуулт хөлөг онгоцтой. Абрамовичийн 553 фут урт тэргүүлэгч хөлөг нь The Eclipse 700 сая долларын өртөгтэй. Их Британи Абрамовичийн эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ цуцалсны дараа түүний хоёр дахь “жижиг” 600 сая долларын супер дарвуулт онгоц Соларис Испанийн Барселон хотыг орхин Монтенегро руу нүүжээ. Гэсэн ч 3-р сарын 13-нд дарвуулт онгоц түлшээ цэнэглэлгүй боомтоос яаран гарч Турк руу хөдөлсөн. Solaris-тэй хамт Туркт Карибын тэнгисээс ирсэн “The Eclipse”-ээр нэгджээ. Энэ нь Eclipse супер дарвуулт онгоц Их Британийн хориг арга хэмжээнээс зугтаж байгаа мэт санагдаж байна гэдгийг хэвлэлүүд онцолсон.
Энэхүү хөлөг онгоц нь мини шумбагчтай, 150 фут шумбах чадвартай, сум нэвтэрдэггүй шил, хуягнуудаас бүрдсэн, Германд үйлдвэрлэсэн пуужингийн довтолгооноос хамгаалах системтэй юм. Мөн Eclipse нь гурван хөөргөх завьтай, эм эмнэлгийн хэрэгсэл, олон төрлийн гар радиотой, усны хүчийг тогтворжуулах системтэй, 100.000 галлон түлш багтаах боломжтой гэдгээрээ давуу. Дарвуулт онгоцондоо жил бүр хөлөг онгоцны анхны үнийн дүнгийн 20 орчим хувийг зарцуулан засвар үйлчилгээ хийдэг нь тайланд ньтусгагджээ.
Хөлөг онгоц хоёр усан сан, диско клуб, кино театр, үсчин гоо сайхан, ресторантай. Нийт 24 зочны люкс өрөө бүхий хувийн аялалын хөлөг онгоцыг ажиллуулахын тулд тэрбээр жилд 75 сая доллар төлдөг гэж шинжээчид үзэж байна. Шатахууны үнээс хамааран нэг талдаа таван цагийн аялал 30.000 доллар болдог байна.

 

Шинэ мэдээ