ОХУ-д амьдрах зардал 14 гаруй хувиар нэмэгджээ.

access_time 2022-03-25 14:19

ОХУ-д рублийн ханш унаж, импорт бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. Ингэснээр амьдрах өртөг 14%-иар нэмэгдсэн байна. Элсэн чихэр, сонгино зэрэг зарим нэр төрлийн хүнсний хэрэглээний бүтээгдэхүүн 37.1-40.15 өссөн. Иргэд хүнсний бүтээгдэхүүний үнэ 20-30% өсөж байна хэмээн элсэн чихэр будаа авахаар урт дараалал үүсгэх болжээ. Орон нутгийн захиргаанаас хүн бүрт хүрэхээр хангалттай байгаа дугаарлах шаардлагагүй гэж мэдэгдээд байна. Орост ажиллаж байгаад үйл ажиллагаагаа зогсоосон аж нэгжүүдийн хөрөнгийг хураана гэсэн мэдээлэл эхэлсэн. В.Путин “Найрсаг бус орнуудад байгалийн хийгээ рублиэр зарна. Эдийн засгийн хүндрэлийг даван туулна” гэдгээ хэлсээр байгаа юм. Орос, Украинаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн авдаг Энэтхэг, Африкийн улс орнуудад хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж эхэлсэн байна. Орост 95 мянган хүн ажилгүй болсон гэсэн тоо гарсан. Оросын төв банк бодлогын хүүгээ 20% болгож өсгөсөн байна.

Шинэ мэдээ