“Эмээлт эко аж үйлдвэрийн парк” байгуулагдлаа

access_time 2022-03-25 10:44

“Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” ОНӨТҮГ нь 2014 онд байгуулагдсан. Энэ хугацаанд үерийн усны барилга байгууламж, борооны ус цуглуулах төв шугамын зураг төсөв, паркийн хамгаалалтын бүсийн зураг төсөв, паркийн дотор инженерийн шугамын зураг төсөв, технологийн усан хангамжийн зураг төсөв, гидрогеологийн судалгаа зэрэг ажлыг гүйцэтгэж ирсэн. Тус газрыг “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” нийслэлийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар болгон өөрчлөн байгуулахаар боллоо. Эко парк нь бизнес инкубатор, үйлдвэр сургалтын төв, тээвэр, хөнгөн үйлдвэр, худалдааны төв, агуулахын аж ахуй, газар тариалан, мал аж ахуй, ойн аж ахуй, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгаа үнэлгээ хийх зэргээр үйл ажиллагаа явуулах юм.

Шинэ мэдээ