Өсвөр насны хүүхдүүдийн таргалалт 7 дахин өсжээ

access_time 2022-03-24 10:33

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Хэт чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах тухай” хуулийн төсөл өргөн барьжээ. Чихрийн хэмжээг хэт их авч байгаа хүмүүсээс судалгаа авахад 68 хувь нь ундаанаас авдаг болохоо хэлсэн. Судалгаанаас харахад 7-11 настай хүүхдийн таргалалт сүүлийн долоон жилийн дотор долоо дахин өссөн байна. ДЭМБ-аас хэт чихэрлэг ундааг хязгаарлахгүй бол сөрөг үр дагавар гарч байгааг анхааруулсан учраас дээрх хуулийн төслийг өргөн барьсан гэжээ. Хуулийг 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр хуулийн төсөлд тусгажээ

Шинэ мэдээ