Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод айлчилна

access_time 2022-03-23 10:50

Европын бизнес клубийн гишүүд буюу Польшийн бизнес эрхлэгчид Улаанбаатар хотод дөрөвдүгээр сарын 5-10-ны өдрүүдэд айлчилна.
Айлчлалын бүрэлдэхүүнд барилга, барилгын зураг төсөл болон жижиг онгоц үйлдвэрлэлийн салбарын төлөөлөл багтжээ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зүгээс МҮХАҮТ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Улаанбаатар хөгжлийн корпораци ХК, Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ХХК зэрэг байгууллагуудтай уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Польш улсын эдийн засгийн 70-80 орчим хувийг хувийн хэвшил авч явдаг байна. Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд хоёр улсын хооронд эдийн засгийн уулзалт хийгдээгүй байсан юм.

Шинэ мэдээ