Ж.Бизе Кармен дуурь тайзнаа амилна

access_time 2022-03-23 10:49

Олон улсын театрын Институтийн санаачилгаар 1961 оноос эхлэн дэлхий даяар 03-р сарын 27-ныг “Дэлхийн Театрын өдөр” болгон өргөн тэмдэглэж ирсэн түүхтэй.

3 сарын 27-ны өдөр буюу “Дэлхийн театрын өдөр”-т зориулан УДБЭТ-ын хамт олон дэлхийн сонгодог бүтээл Ж. Бизе “ Кармен” дуурийг тоглох гэж байна. Дэлхийн театрын нэгэн чухал зүйл бол Олон улсын театрын хүрээлэнгийн уриалгатай хамт түгэн тардаг ”Дэлхийн театрын өдрийн түлхүүр үг” байдаг аж.

Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон “Дэлхийн театрын өдөр”-ийг угтаж гуравдугаар сарын 26, 27-ний өдрүүдэд Ж. Бизе “Кармен” дуурийг тоглохоор төлөвлөж байна.

Францын хөгжмийн зохиолч Жорж Бизе Меримегийн “Кармен хүүхэн” зохиолоор энэхүү дуурь гарсан даруй алдаршжээ. Тэртээ 1875 оны гуравдугаар сард Францын театрт анх тавигдаж, богино хугацаанд алдартай бүтээлийн нэг болжээ.

Жорж Бизегийн бүтээсэн “Кармен” дуурь бол дэлхийн сонгодог театруудын тайзан дээр хамгаас их тавигдсан бүтээлүүдийн нэг бөгөөд Францын үе үеийн хамгийн шилдэг дуурь болон түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Мөн эрх чөлөөтэй, бие даасан эмэгтэй хүний тухай гайхамшигт домогийг илэрхийлсэн бүтээлүүдийн нэг юм. Театруудын түүхээс харахад ‘Гэрлийн хурдаар’ алдаршсан жүжиг ховор аж. Анхны тоглолт нь тухайн үеийнхээ нэртэй шүүмжлэгчдээс хатуухан үг сонсож бүтэлгүйтэж байсан хэдий ч гуравхан сарын дараа дэлхий даяар алдаршиж эхэлсэн байна.

‘Кармен’-ыг Францын театрт анх тавьснаас нь тавхан сарын дараа бага зэрэг засварлан Венийн театрт тавьснаар дэлхийд алдарших зам нь нээгдсэн. Гэхдээ Жорж Бизе энэ жүжгээ хэрхэн алдар хүндийн оргилд хүрч буйг харж чадаагүй. Түүнийг нас барснаас хойш гуравхан сарын дараа ‘Кармен’ дуурь дэлхийн театруудын тайзыг байлдан дагуулж эхэлсэн гэдэг юм.

1880 он гэхэд ‘Кармен’ дэлхийн шилдэг дууриудын нэг болж, театруудын урын санд жинтэй байр эзлэх болжээ. Маш хурдан хугацаанд алдрын оргилд хүрсэн энэ дуурь 1876 оны хоёрдугаар сард Брюссельд, үүнээс хоёр жилийн дараа Петербург, Стокгольм, Дублин, Лондон, Нью-Йоркийн театруудад гэсэн дарааллаар томоохон театруудын тайзнаа амжилттай тоглогдож, 1883 онд дахин Парисын театрт тоглогдож, дэлхийг тойрсоор дуурийн 500 дахь тоглолт болсон түүхтэй.

Харин 1000 дахь тоглолт нь 1904 онд болж байсан байна. Ингэж Ж.Бизегийн ‘Кармен’ дуурь нь эрин зууныхаа хөгжмийн урлагийг араасаа дагуулан, дуурийн стандартыг тогтоож байв. Меццо-сопрано хоолойтой дуучинд зориулагдан бичигдсэн, гол дүр “Кармен”-д үе үеийн хамгийн нэртэй сопрано хоолойтнууд дуулсаар ирсэн.

Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1984 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр анх тоглосон.

Ж. Бизе Кармен дуурь нь Хүсэл, шунал, мэдрэмж, хүчирхийллийг тайзан дээр ихээр харуулдаг энэхүү бүтээл нь анх 1875 онд нээлтээ хийснийхээ дараа ихээхэн шүүмжлэл сонсож байсан ч тун удалгүй асар их амжилт олж, дэлхий дахинаа хэдэн зуун удаа тоглогддог хосгүй бүтээл болсон билээ. П.Меримегийн алдар сууг гэрчлэх гайхамшигт бүтээл “Кармен хүүхэн” зохиолоос сэдэвлэн дэлхийн хөгжмийн гайхамшиг “Кармен” дуурь бий болсон түүхтэй. Хувь зохиол нь ч, зан араншин нь ч халуухан, эрх чөлөөт цыган бүсгүйн дотоод ертөнцийн их эрч хүчийг гаргаж чадсанаараа “Кармен” дуурь гайхалтай юм. Уг дуурьт гардаг аагим халуунаар төөнөх Испанийн нар, хатуу дэгтэй цэргүүд, тариачид, олон түмэн, цыганууд, хил дамнан хулгайгаар наймаа хийдэг наймаачид, 19-р зууны Севиль хотыг бодитоор нь бүтээдэг юм.

УДБЭТ-ын тайзнаа энэхүү бүтээл анх монгол хэлээр тавигдаж 1985 оны 04 сарын 05-ны өдөр тоглогдсон түүхтэй. Түүний дараа буюу бүтээснээс нь 30 жилийн дараа 2013 онд дахин шинээр, франц хэл дээр, анхны эхээр нь тавьсан юм. Найруулагчаар УГЗ Ж.Бүрэнбэх ажиллаж, тайзны зураг чимэглэлийг СТА Г.Ганбаатар, хувцас хэрэглэлийг СТА Г.Оюун нар хийсэн.

 

Шинэ мэдээ