Орос, Японы ээлжилсэн хоригууд

access_time 2022-03-22 15:40

Япон улс 300 нэр төрлийн бараагаа Орост нийлүүлэхийг хоригложээ. Мөн Оросын банкууд болон нэр бүхий хүмүүсийн дансыг хаах арга хэмжээ авч, программ хангамж, нислэгийн тоног төхөөрөмж нийлүүлэхгүй гэсэн. Энэхүү хориг ОХУ-ын 49 байгууллагад хамаарах юм. Хариуд нь ОХУ найрсаг бус хандлага гаргаж буй Япон улстай хийх Эв найрамдлын гэрээгээ зогсоож байна хэмээн албан ёсоор мэдэгдлээ. Түүнчлэн Курилын арал руу визгүй зорчих Японы иргэдийн эрхийг цуцалсан байна. Одоогоор ОХУ-д facebook, инстграммыг хаасан. Украины бүс нутагт Оросын цэргүүд Азовын тэнгис рүү орох замыг хаасан. Хүмүүнлэгийн 7 коридор нээж 100 мянган энгийн иргэнийг аюулгүй бүс рүү гаргасан байна.

Шинэ мэдээ