Төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар даваад байна.

access_time 2022-03-22 15:36

Гадаад валютын нөөц ханштай холбоотой асуудлыг ярихад төлбөрийн тэнцэл суурь нь болдог. Төлбөрийн тэнцэл нь Монгол Улсаас ямар хэмжээний бараа бүтээгдэхүүн экспортолж, импортолж байна гэдгийг харуулдаг. Төлбөрийн тэнцэл ашигтай бол валютын нөөц бүрддэг. Хэрэв алдагдалтай бол валютын нөөц буурдаг.
Валютын нөөц он гарснаас хойш тэрбум гаруй ам.доллараар буурсан байна. Гадагшаа урсч буй төлбөр тооцоо төв банкны нөөцөөс гарч байна. Өнөөдрийг хүртэл 1.5 тэрбум ам.долларыг энэ оны нэгдүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл нийлүүлсэн. Зөрүүлж 500 гаруй сая ам.долларыг худалдан авсан.
2021 оны байдлаар төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан. Тус оны нэгдүгээр сарын 1-нд валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар байсан бол энэ оны мөн үед 4.3 тэрбум ам.доллар болсон. Энэ оны гурван сарын байдлаар төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар даваад байна.

Шинэ мэдээ