АН-ын хоёр мэдэгдэл

access_time 2022-03-22 10:05

АН-ын дарга, тамга тэмдэг маргаан дагуулаад удаж байгаа. Гэтэл экс ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар сунгаанд оролцох гээд 21 аймаг тойроод явсан. Ард нь УИХ-ын АН-ын бүлгийн Д.Ганбат, С.Одонтуяа нар С.Эрдэнэтэй хамтран “Хууль бус үйлдэл хийж буй нөхдүүдийг хууль шүүхийн байгууллагад өгнө” гэж мэдээлэл хийв. Нөгөө талд сунгааг дэмжсэн талынхан Шүүхийн шийдвэрийн хүрээнд АН сунгаа зохион байгуулж байна. Сунгаагаар намын гишүүдийн олонхийн дэмжлэг авч гарч ирсэн даргыг Улсын Дээд шүүх бүртгэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдлээ. Иргэдийн хувьд хэн дарга байх эсэх нь чухал бус. Маргаан нэг талдаа гарч хүчтэй сөрөг хүчинтэй болох  л чухал байх шиг. Улс төрийн намын тухай шинэчилсэн хуульд улс төрийн намууд заавал Улсын Дээд шүүхэд бүртгүүлэхгүйгээр намаа байгуулаад ажиллаад явах боломжийг бүрдүүлэхээр яригдаж байгаа аж.

 

Шинэ мэдээ