Томчуудыг бүтээсэн ертөнцөд хүүхдүүд амьдрах гэж зүдэрдэг
Хүүхдийн сэтгэл гэдэг цагаан цаас. Тэр цаасан дээр сайныг зурах, мууг бүтээх эсэх нь томчуудын хийх үйлдлээс шалтгаална. Томчууд мууг сэтгэж, бүхнийг сөргөөр харж, үг үйлдлээрээ үлгэр дууриа үзүүлдэг. Тэгсэн хэрнээ хүүхдүүд та нар сайн хүн болох ёстой гэдэг нь амьдралаас хэтэрхий хол сонсогддог. Бага насны хүүхдийн сэтгэлд үлдсэн шарх насан туршид нь сэтгэлд үлддэг. Сэтгэлд нь үлдэх тэр муухайг томчууд л хийнэ, сэтгэнэ, зааж өгнө. Сүүлийн үед одоогийн хүүхэд, залуус хэцүү болсон гэж ирээд л шүүмжлэх болсон. Шүүмжлэл дунд нь зүй бус үйлдэл гаргасан багш, хүмүүжлийн доголдолтой гэх тодотголтой охины үйлдэл хамгийн сүүлийн жишээ учраас эхэнд л яригдах байх. Хүүхдээ зодсон багш, үеийнхээ залуусын толгой дээр кофе асгасан охиныг өмөөрөх гэсэнгүй. Өмөөрөх ч шалтгаан ч байхгүй. Хүнлэг талаас нь харвал хоёрхон жилийн дараа тэтгэвэртээ гаргах багшийг ажлаас нь халахгүй, кофе асгасан охинд өөр төрлийн шийтгэл оногдуулах боломж байсан уу гэвэл байсан. Нийгмээрээ хоёр хуваагдаад илэрсэн цөөхөн жишээн дээр үг хаялцаж, хэлж буй үг хийж буй үйлдлээрээ залууст мууг зааж өгсөөр л байна. Зурагтын шууд нэвтрүүлэг, цахим хуудсаар хүчирхийлэл дарамт сэдвээр иргэдээс санал авахад хэдэн ч эцэг эх залгаж миний хүүхдийг ингэж гадуурхаж, тэгэж ялгаварласан. Нийгмийн орчин дахь дарамт шахалтаас болж сургуулиас гарсан. Одоо болтол сэтгэл өвддөг гэж ярив тоогоо алдсан.Сургууль, албан байгууллагуудад хэдэн ч нийгмийн ажилтан, хэдэн ч сэтгэлзүйч нэмлээ гээд нийгмийн тогтолцоо өөрчлөгдөхгүй, томчуудын харилцаа хандлага, ёс зүй, ур чадвар дээшлэхгүй бол ямарч ажил хийгээд үр дүн гарахгүй гарсан ч асар их цаг хугацаа шаардагдана. Үнэндээ бол нийгмийн сэтгэлзүй, орчин нөхцөл, улс төрийн ертөнц сүүлийн хэдхэн жилд улам бүр бохир болоод удсан. Хэрээс хэтэрсэн улстөржилт, намжиж талцсан мэдэмхийрэл, хүчирхийлэл, дарамт, төр улс, түмэн олон, албан байгууллага, айл өрхийн амьдрал руу аль хэдийн орсон. Улстөрчид бол санаатайгаар үймүүлж, шалтаг олж нийгмийн сэтгэлзүйг бохирдуулдаг. Тэр бохир технологитоо айл өрх, хүүхдүүдийг хүртэл ашигладаг ядарсан хүмүүс. Улс төрийн тэр бохир ертөнцөөс төрийн болоод хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд нь томилогдож байгаа цагт нийгэм өөрчлөгдөж, улс орон хурдацтай хөгжихгүй. Иргэдээс сонгогдсон нэртэй л болохоос үнэндээ бол бохир мөнгөний сонгууль болдог. Сонгогчид нь сонголтоо зөв хийхэд хэцүү. Нам тойрсон хэдэн хүмүүстээ л хэвлэсэн сонин, хэдэн цаасаа тараахаас ажил амьдралын төлөө зүтгэж яваа ард түмэнд өөрсдийгөө танилцуулж чадахгүй байсаар 14 хоногтоо л хагас дутуу харагдсан болоод өнгөрдөг. Мөнгөөр гарсан хүмүүс мэдээж Хөгжлийн банкийг хувааж идсэн нөхдүүд шиг танил тал арын хаалгаар ажлаа амжуулж ард иргэдийг дарамтална. Болохгүй бол айл өрх, албан байгууллагаар нь ажлыг нь хааж боож, хардаж сэрддэг. Арай эрүүл сэтгэсэн нэгнийг Тайланд, Ирланд, Солонгос, Хятад гэж үе удмаар нь доромжилно. Тэдэнд хүнлэг ёс хүн чанар байхгүй. Харин тэр хүний мөсгүй намаар түрий барьсан нөхдүүдийг удирдлагууд нь мөнгө харж, өмөөрч дэмжиж, хариуцлага тооцож чадахгүй байгаагаас муу бүхэн нэмэгдэж, сайн бүхэн хаалттай хэвээр байна. Хүчирхийлэл дарамтыг нэг багш, нэг оюутан, нэг сурагчийг шүүмжлээд шийдэхгүй. Томчууд нь эхлээд өөрсдөө хүмүүжилтэй боловсролтой, ёс зүйтэй, хүн чанартай болчих. Төр нь түмэн олноо гэсэн сэтгэлтэй, байгууллага удирдаж буй дарга нар нь эв нэгдлийг эрхэмлэдэг, хамт олныхоо уур амьсгалыг эвддэггүй, хууль ёсыг сахидаг, айл гэрийн ноён нуруу аав ээжүүд нь архи дарс уудаггүй, элдэв ааш авир гаргадаггүй байж чадвал ууртай багш нарын тоо цөөрч, аав ээжүүд ажлын орчны дарамтаа гэртээ чирч ирэхгүй байх боломж бүрдэнэ. Нийгэм,эдийн засаг, улс төрийн орчны дарамт шахалтыг багасгаж байж иргэд нь тайван, эх орон нь хөгжин цэцэглэнэ. Хүнийг, гэр бүлийг, хамт олныг чичлэхээс илүү хүчирхийлэл дарамт үүсгээд буй хиймлээр үүсгэсэн луйврын тогтолцоогоо шинэчилчих.
Шинэ мэдээ
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24